Орон нутгийн цагаар 05-р сарын 04-нд Төрийн зөвлөлийн гишүүн бөгөөд ГХЯ-ны сайд Чинь Ган, Гоа хотноо болж буй Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орнуудын Гадаад хэргийн сайд нарын уулзалтын хүрээнд ОХУ-ын Гадаад хэргийн сайд Лавровтой уулзав.
Чинь Ган:
- Ши Жиньпин дарга Орост төрийн айлчлал амжилттай хийснээс хойш удалгүй, хоёр талын бүх түвшний солилцоо идэвхжиж, олон салбарын хамтын ажиллагаа иж бүрэн эхэлжээ. Хятад улс ОХУ-тай хамтаар чармайж, хоёр орны төрийн тэргүүний тохиролцсон чухал нийтлэг ойлголтыг хэрэгжүүлж, стратегийн харилцаа холбоогоо бэхжүүлэн, олон салбарын хамтын ажиллагааг нягтруулж, гүнзгийрүүлэхэд бэлэн байна.
Лавров:
- Ши Жиньпин даргын Орост хийсэн айлчлал амжилттай болсон нь хоёр орны харилцааны хөгжилд хүчтэй түлхэц өгсөн юм. Орос улс Хятад улстай олон салбарын хамтын ажиллагаагаа эрчимжүүлж, хоёр орны харилцааг өндөр түвшинд ахиулахад бэлэн байна.
Хоёр тал дараагийн шатанд хоёр орны дээд, олон түвшний солилцоог төлөвлөж, зохион байгуулж, эдийн засаг ба худалдааны хамтын ажиллагааг бэхжүүлж, иргэд болон соёлын солилцоог гүнзгийрүүлж, хоёр орны хооронд боловсон хүчний солилцоог хөнгөвчлөхөд тус дөхөм үзүүлэхээр тохиролцов.
Хоёр тал ШХАБ-ын гишүүн орнуудтай харилцаа холбоо, зохицуулалтаа бэхжүүлж, ШХАБ-ын нэгдсэн нэгдэл, хамтын ажиллагааг бүхэлд нь хадгалж, ШХАБ-ыг гишүүн орнуудын харилцан ашигтай хамтын ажиллагааны индэр болгон төлөвшүүлэхээр тохиролцов.
Хоёр тал БРИКС, Их 20, НҮБ зэрэг олон талт хүрээний хүрээнд зохицуулалт болон хамтын ажиллагаагаа бэхжүүлж, ноёрхлын бүх хэлбэрийг эсэргүүцэж, хөгжиж буй зах зээлийн орнууд болон хөгжиж буй орнуудын нийтлэг ашиг сонирхлыг хамгаалж, олон улсын шударга ёсыг хамгаалахаар тохиролцов.
Хоёр тал Ази Номхон далайн бүс нутгийн харилцаа холбоо, зохицуулалтыг бэхжүүлж, "шинэ хүйтэн дайн"-ыг эсэргүүцэж, бүс нутгийн энх тайван, тогтвортой байдлыг хадгалахаар тохиролцжээ.
Хоёр тал Украины хямралын талаар санал солилцож байна. Чин Ган:
- Хятад улс энх тайвны яриа хэлэлцээг ахиулж, Оростой харилцаа, зохицуулалтаа хадгалж, хямралыг улс төрийн аргаар зохицуулахад бодитой хувь нэмэр оруулахад бэлэн байна.
Лавров:
- Украины хямралыг улс төрийн аргаар зохицуулан Хятадын талын баримт бичгийг Орос чухалчилж, Хятадын зарчимтай байр суурьтай санал нэг байж, Хятадтай илэн далангүй харилцахыг хүсэж байна.
Хоёр тал мөн хамтаар сонирхож буй олон улсын болон бүс нутгийн бусад асуудлаар санал солилцов.
