solongonews
Х.Мандахбаяр: Ядуурлыг бууруулах Хятад улсын арга туршлагыг сурвалжлах сайхан боломж юм
2018-05-25 20:53
Х.Мандахбаяр: Ядуурлыг бууруулах Хятад улсын арга туршлагыг сурвалжлах сайхан боломж юм

Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэлийн Ерөнхийлөгч Х.Мандахбаяр: Монгол Улсын  сэтгүүлчдийн баг Хятад улсад долоо хоногийн айлчлал хийж, Хятад улсын ядуурлыг бууруулах ажилтай танилцан, ядуурлыг бууруулах бодлого, туршлагын тухай дэлгэрэнгүй мэдээлэх болно гэжээ.

Тэрээр: Тавдугаар сарын 20-оос 26-нд Монгол Улсын Улаанбаатар хот болон орон нутгийн радио, телевиз, сайт, сонин, сэтгүүлийн нийт 50 сэтгүүлч Хятад улсын ядуурлыг бууруулах ажилтай бүх талаар танилцаж, Төрийн зөвлөл, орон нутгийн  захиргаа, аж ахуйн нэгжүүдийн хэрэгжүүлж буй бодлогууд, ядуурлыг бууруулахаар тэмцэж буй байдалтай танилцан, Сьчуань, Гүйжөү зэрэг мужийн хөдөө нутгаар аялж, газар дээрээс нь мэдээ мэдээлэл хүргэх төлөвлөгөөтэй байна гэжээ.

Энэ удаагийн аялал маань ядуурлыг бууруулах Хятад улсын бодлого,  бодитоор хэрэгжиж буйг Монгол Улсын иргэдэд бүх талаар дэлгэрэнгүй мэдээлэх сайхан боломж юм хэмээн Х.Мандахбаяр онцоллоо.

Эх сурвалжийн мэдээлснээр, 2014 онд Хятад улсын дарга Ши Жиньпин  Монгол Улсад айлчлахдаа 5 жилийн хугацаанд Монголын 250 сэтгүүлчийг Хятад улсад айлчлуулна хэмээн дурдсан юм. Үүний дагуу өнгөрсөн гурван жил Монголын 150 сэтгүүлч Хятад улсад айлчилсан байна.

Х.Мандахбаяр: - Энэ нь ядуурлыг бууруулах Хятад улсын арга туршлагыг сурвалжлах сайхан боломж юм.

Найруулагч: ЧҮНЬ ЯНЬ
Эх сурвалж : ShineEreen 
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл