solongonews
Ван Шяохун АНУ-ын Дотоодын аюулгүй байдлын нарийн бичгийн даргатай уулзав
2024-02-19 16:42
Ван Шяохун АНУ-ын Дотоодын аюулгүй байдлын нарийн бичгийн даргатай уулзав.

        Энэ сарын 18-нд Хятадын Төрийн Зөвлөлийн гишүүн бөгөөд Нийгмийг аюулаас хамгаалах яамны сайд Ван Шяохун Австрийн Вена хотноо Америкийн Дотоодын аюулгүй байдлын нарийн бичгийн дарга Майоркастай уулзав. Хоёр орны төрийн тэргүүн нарын Сан Францискогийн уулзалтаар тохиролцсон нийтлэг ойлголтыг хэрэгжүүлэх, мансууруулах бодистой тэмцэх болон хууль сахиулах чиглэлээрх хоёр орны хамтын ажиллагааг ахиулах, харилцан сонирхож буй асуудлуудыг шийдвэрлэх зэргийн тухайд хоёр тал илэн далангүй, гүн гүнзгий, бүтээлч яриа өрнүүлэв.

        Ван Шяохун хэлэхдээ "Ши Жиньпин дарга, ерөнхийлөгч Байден нар Сан Францискод түүхэн уулзалт хийж, ирээдүйн "Сан Францискогийн алсын хараа"-г нээлээ. Хоёр тал хоёр орны төрийн тэргүүн нарын тохиролцсон чухал нийтлэг ойлголтыг туйлбартай дагаж мөрдөн, харилцан хүндэтгэх, энх тайвнаар зэрэгцэн орших, харилцан ашигтай хамтран ажиллах зарчмыг баримтлан, бие биенийхээ язгуур ашиг сонирхол болон анхаарал хандуулж буй томоохон асуудлыг харилцан хүндэтгэж, мансууруулах бодисын эсрэг хууль сахиулах байгууллагуудын хамтын ажиллагаа болон хоёр орны нийгэм соёлын солилцооны саад тотгорыг арилгахыг хүсэж байна" гэжээ.

        Хоёр орны төрийн тэргүүний тохиролцсон чухал нийтлэг ойлголтыг сайтар хэрэгжүүлж, харилцан хүндэтгэх, санал зөрөлдөөнөө зохицуулах, харилцан ашигтай хамтран ажиллах үндсэн дээр, мансууруулах бодисын хяналт болон хууль сахиулах чиглэлээр яриа хэлцэл, хамтын ажиллагаагаа үргэлжлүүлж, бие биенийхээ анхаарч буй асуудлыг чухалчилж, холбогдох асуудлыг зүй зохистой шийдвэрлэж, Хятад, Америкийн харилцааг тогтвортой хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулахыг хоёр тал зөвшөөрөв.

Найруулагч: Ш.ЦОГЗОЛМАА
Эх сурвалж : http://www.news.cn/
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл