ХКН-ын Өвөр Монголын Өөртөө Засах Орны Намын хорооны нарийн бичгийн дарга Ли Жихэн,
Өвөр Монголын Өөртөө Засах Орны Ардын Засгийн газрын тэргүүлэгч Бү Шяолинь
Түүхийн хүрд эргэлдэн он жил орчсоор бас нэгэн шинэ онд алхан орох боллоо. Хуучин жилээ үдэж шинэ оноо баярлан угтаж байгаа өлзийт сайхан мөчид бид Өвөр Монголын Өөртөө Засах Орны Намын хороо болон Засгийн газрын өмнөөс Өвөр Монголын үндэстнүүдийн ард түмэн, ардчилсан нам бүлэг, үйлдвэр худалдааны холбоо, нам бүлгийн бус хүмүүс болон ардын бүлгэм, Өөртөө Засах Оронд суугаа цэрэг ангийн удирдагч байлдагч, зэвсэгт цагдаагийн дарга байлдагч, цагдаагийн ажилтнууд, Өвөр Монголын хөгжилд дэмжлэг үзүүлсээр ирсэн улсын дотоод гадаадын найз нөхдөд баярын өдрийн мэндчилгээ болон чин сэтгэлийн ерөөл дэвшүүлж байна!
2018 оныг эргэцүүлэхэд бид хамтдаа хүчин зүтгэж, амжилт бүтээл дүүрэн байлаа. Нэг жилийн турш Ши Жиньпин даргаар цөм болгосон Намын Төв хорооны бат чанга удирдлага дор Өөртөө Засах Орны Намын хороо болон Засгийн газар Өвөр Монголын үндэстнүүдийн ард түмнийг нэгтгэн дагуулж, Ши Жиньпиний шинэ цаг үеийн Хятад улсын онцлогтой социализмын үзэл санаа ба Намын 19-р их хурлыг гүнзгий суралцан хэрэгжүүлж, дарга Ши Жиньпиний Өвөр Монголд айлчлах үе болон 13 дахь удаагийн Хятад улсын АТИХ-ын анхдугаар хурлын Өвөр Монголын төлөөлөгчдийн багийн хянан зөвшилцөх хуралд оролцох үеийн чухал ярианы үзэл санааг гүн гүнзгий суралцан хэрэгжүүлж, төвийг сахин баттай ажиллан хүнд бэрхийг давж, бүх орны бүхий л ажил үйлсийн хөгжлийн шинэ ахиц, шинэ үр дүнг ахиуллаа. Бид тогтвортой урагшлан дэвших ажлын ерөнхий байдлыг баримтлан, шинэ хөгжлийн ойлгогдохуун, чанартай хөгжлийн шаардлагыг хэрэгжүүлж, хангалтын талын бүтцийн чанартай өөрчлөлтийг гүнзгийрүүлэн, чухал том аюул түгшүүрээс идэвхтэй сэргийлэн үгүй хийж, шинэ хуучин хөдөлгөх хүчийг ахиулж, ардын бизнесийн хөгжлийг дэмжин, хөдөө орон нутгийг хөгжүүлэн мандуулах стратегийг бүх талаар хэрэгжүүлэн, бүх орны эдийн засгийн нэмэгдэл тогтворжсон, бүтэц шилдэг болж, үр ашиг дээшилсэн сайн сайхан хандлагыг батлав. Бид эрс гуйвшгүй өөрчлөлтийг гүнзгийрүүлэн, төвийн өөрчлөлтийн бүтээн байрлуулалтыг нарийн хянамгай хэрэгжүүлж, бие дааж өөрчлөх зүйлсийг баттай ахиулж, "Бүс ба зам"-ын бүтээн байгуулалтад идэвхтэй нэгдэж, хөгжлийн хөдөлгөх хүч амьдралын хүчийг ил тод сайжруулав. Бид ард түмнээр гол болгох хөгжлийн үзэл санааг идэвхтэй хийж, хайр халамж болон үүрэг хариуцлагыг өвөрлөн ард түмний төлөө бодит явдлыг сүвэгчлэн сайн үйл хийж, хүнд хүчир асуудлыг шийдэн, нийтийн үндсэн үйлчилгээ, нийгмийн баталгааны түвшинг үргэлжлүүлэн дээшлүүлж, ялангуяа ядуурлаас ангижруулах ажлыг ахиулж, хар бүлгийн харгис хүчийг үгүй хийх ажлыг хүчтэй өрнүүлж, олон түмэнд илүү хүртээмжтэй, аз жаргалтай, амар тайван байдлыг өвөрлүүлнэ. Бид “Хөхөмдөг ногоон уул ус бол алт мөнгөн уул” гэх ойлгогдохууныг бат бэхээр бий болгож, бохирдлоос сэргийлэх ажлыг сайн хийж, гол гол орон нутгийн экологийн хамгаалалтыг хүчтэй чангатгаж, Хятад улсын умардын экологийн амар тайван байдлыг цаашид бэхжүүлэв. Бид шинэ цаг үеийн намын байгуулалтын ерөнхий шаардлагыг бүх талаар хэрэгжүүлж, хэзээд дуусахгүй явагдах хатуу бат баримтлах авилгатай тэмцэн, төв голч улс төрийн байдлыг бий болгосон байна. Эдгээр амжилт бол Ши Жиньпинээр цөм болгосон Намын төв хорооны бат чанга удирдлага, дотно халамжийн үр дүн болно. Мөн Өвөр Монголын үндэстнүүдийн ард түмний хамтын хичээл зүтгэлийн үр дүн болно.
2019 оныг харахад бид эрч хүчээ илүү дайчлан, итгэл зориг төгөлдөр байна. Шинэ нэг жилд бид Ши Жиньпиний шинэ цаг үеийн Хятад улсын онцлогтой социализмын үзэл санаагаар жолоодлого болгож, Намын 19-р их хурал, Намын 19 дэх удаагийн Төв Хорооны хоёрдугаар, гуравдугаар бүгд хурлын үзэл санааг гүнзгий хэрэгжүүлж, Ши Жиньпиний Өвөр Монголын тухай чухал яриа чухал зааврын үзэл санааг бүх талаар тууштай хэрэгжүүлж, “Тавыг нэг цогц болгох” ерөнхий хөтөлбөрийг нэгдсэн байдлаар төвлөрүүлэн ахиулж, “Дөрвөн бүх тал”-ын стратегийг зохицуулан ахиулж, тогтвортой урагшлан дэвших ерөнхий байдлыг баримтлан, шинэ хөгжлийн ойлгогдохууныг баримталж, чанар сайтай хөгжлийг баримтлан, хангалтын талын бүтцийн чанартай өөрчлөлтөөр гол болгохыг баримталж, зах зээлийн өөрчлөлтийг гүнзгийрүүлэх, өндөр түвшний нээлтийг өргөтгөхийг баримтлан, нэмэгдлийг тогтворжуулах, өөрчлөлтийг ахиулах, бүтцийг тохируулах, ардын амьдралд ашиг хүртээх, аюул түгшүүрээс сэргийлэх, тогтвортой байдлыг батлах олон төрлийн ажлыг нэгдсэн байдлаар төвлөрүүлэн ахиулж, бүх талаар намыг чанга засах ажил гүнзгийрэн хөгжихийг эрс гуйвшгүй ахиулан, шилдэг амжилтаараа шинэ дундад улс байгуулагдсан 70 жилийн ойд бэлэг барина.
Өөрчлөлт нээлт хийсэн 40 жилийн үйл ажиллагаа бидэнд үйлсийн гялалзсан амжилтыг хийж байж олдог, харин хүлээж суугаад олдоггүй гэдгийг мэдрүүлэв. Бид гар холбон мөр зэрэгцэж, сэтгэлээ нэгтгэн хүчээ хамтатгаж, шаргуу хатуужилтай тэмцэж, цуцалтгүй урагшлах монгол морины үзэл санааг бадруулан, шаргуу бодитой, хичээн ажиллаж, өргөн уудам тал нутагт шинэ цаг үеийн гэрэл гэгээтэй хуудсыг бичиглэж, Хятад улсын умардын энэхүү үзэсгэлэнт орноо илүү үзэсгэлэнтэй сайхан болгон цогцлоосугай!
Агуу их Хятад улс минь хөгжин цэцэглэхийг хүсэн ерөөе!
Өвөр Монголын үндэстний ард түмэн аз жаргалтай амар амгалан байхыг хүсэн ерөөе!
