solongonews
”Хүн төрөлхтний хувь заяаны хамтын цогц байгуулах үзэл баримтлалын тухай” номыг англи хэлээр хэвлэв
2019-04-10 10:29
”Хүн төрөлхтний хувь заяаны хамтын цогц байгуулах үзэл баримтлалын тухай” номыг англи хэлээр хэвлэсэн байна.

    ХКН-ын Төв хорооны Намын түүх, сурвалж бичгийн судалгааны газраас орчуулсан дарга Ши Жиньпиний "Хүн төрөлхтний хувь заяаны хамтын цогц байгуулах үзэл баримтлалын тухай" номыг саяхан англи хэлээр Төвийн орчуулгын ном хэвлэлийн газар хэвлэж тараалаа.

Энэхүү номыг 2018 оны 06-р сард Төвийн сурвалж бичгийн ном хэвлэлийн газар хятад хэлээр хэвлэн тараасан бөгөөд дарга Ши Жиньпиний 85 чухал нийтлэл багтсан байна. Англи номыг гадаадын уншигчдад зориулан, хятад номын үндсэн дээр тайлбар, индекс хийж, товчилсон үг зэргийг дэлгэрэнгүй танилцуулжээ. Тус номыг англи хэлээр хэвлэж тарааснаар гадаадын уншигчид "Ямар дэлхий ертөнц байгуулах, энэ дэлхий ертөнцийг хэрхэн бүтээн байгуулах" зэрэг хүн төрөлхтний ирээдүйн хувь заяатай холбоотой чухал сэдвийн тухай дарга Ши Жиньпиний онолын сэтгэгдэл, "хүн төрөлхтний хувь заяаны хамтын цогц байгуулах" үзэл баримтлалын цаг үеийн нөхцөл байдал, чухал ач холбогдол, гол агуулга, биелүүлэх арга замыг ойлгож, Ши Жиньпиний дипломат үзэл санааны баялаг агуулга, Хятадын гадаад харилцааны бодлоготой гүнзгий танилцахад чухал ач холбогдолтой юм. 

Найруулагч: Х.AРВИНТАЛ
Эх сурвалж : ӨМӨС
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл