Хятадын зүүн биеийн Жэжян мужийн нутаг дэвсгэр нь Хятадын зөвхөн 1.1%-ийг эзэлдэг, тус мужийн ноднингийн импорт экспортын хэмжээ харин Хятадын мужууддаа 4-рт жагсжээ. Ялангуяа сүүлийн жилүүдэд Жэжян мужийн аж ахуйн нэгж жил бүр гадаадын 100 гаруй компанийг нэгтгэн авч байгаа явдал олон улсын хамтын нийгэмлэгийн анхаарлыг татаж байлаа. Өөрчлөлт нээлтээс хойш, Жэжян муж Хятадын "гадаад худалдааны хамгийн том муж" байсаар ирэв, харин хэрхэн яаж Хятадын өнөөгийн "хамгийн нээлттэй муж" болсон бол 15 жилийн өмнө Жэжян мужийн намын хорооны нарийн бичгийн дарга байсан Ши Жиньпиний дэвшүүлсэн Жэжянгийн ирээдүйн хөгжлийг удирдан дагуулах ерөнхий хөтөлбөр буюу "Найман стратеги"-йг Жэжянгийн олон салбарынхан хөдөлгөгч хүчний эх ундаргаар үздэг байна.
Жэжян мужийн Нинбө хотын Жөүшань боомтын Бэйлүнь бүсэд, өдөр бүр Хятадын эх газрын хотуудаас ирсэн ачаа барааны чингэлгүүд Европ руу хөдлөхөөр усан онгоц хүлээнэ. Одоо Нинбөгийн Жөүшань гармаар орж гарах 100 чингэлгийн 40 нь "Бүс ба зам" дагуух холбогдох оронтой холбоотой. Нинбөгийн Жөүшань боомтын группийн хязгаарлагдмал компанийн үйлдвэрийн аюулгүйн салбарын дарга Ни Яньбө хэлэхдээ: "2014-2017 онд "Бүс ба зам" аяллын маршрут 74 байснаа нэмэгдээд 86 болж, бүх жилд 8 сая 380 мянга чингэлэг тээвэрлэж байснаа нэмэгдээд 10 сая гаруй болов. Ингэснээр зүүн өмнөд Азийн орны Япон, БНСУ, Хойд Америк зэрэг орон руу ачаа бараан тээвэрлэх олон улсын худалдааны чухал төв болсон байна" гэжээ.
Жэжян муж нь Хятадын Хөх мөрний эдийн засгийн бүсийн өмнөд хэсэгт байрлах бөгөөд Аньхуй, Жянсу, Шанхай зэрэг газартай нэгдэн Хөх мөрний гурвалжин хойгийн хотуудын бүлэглэлийг бүрдүүлж, Америкийн Атлантын далайн эрэг хавийн хотууд, Европын баруун хойд нутгийн хотуудтай мөр зэрэгцэн дэлхийн 6 том хотуудын бүлэглэлийн нэг болсон байна.
2003 онд, Жэжян мужийн намын хорооны нарийн бичгийн дарга байсан Ши Жиньпиний дэвшүүлсэн “8 стратеги”-д Жэжян мужийн бүс нутгийн давуу талыг цаашид бадруулж, Шанхайтай уялдаа холбоо тогтоож, Хөх мөрний гурвалжин хойгийн бүсийн хамтын ажиллагаа, солилцоонд идэвхтэй оролцон, дотоод гадаадад нээлттэй байх түвшнээ байнга дээшлүүлэхийг шаардсан юм. Мөн Жэжян мужийг “Гадаад худалдааны том муж” байснаа “Нээлттэй том муж” болохыг дурдсан байна.
Боомт нь “8 стратеги" -ийг хэрэгжүүлэх чухал төслийн индэр болсон юм. Ши Жиньпин дарга Жэжян мужийн Нинбө, Жөүшань зэрэг чухал боомтуудад урьд хожид 4 удаагаа ажиллаж, эдгээр боомтуудын интегралчлалын үйл ахицыг дэмжиж байсан. Тэрээр: “Жэжянгийн өнгөрсний хурдтай хөгжил, бидний боомтын бүтээн байгуулалтыг ахиулахтай холбоотой. Жэжян мужийн цаашдын хөгжил ч боомтууд түшиглэх бөгөөд хойшдын барилга байгуулалтын чухал газар болно. Боомтын бүтээн байгуулалтад Нинбо Жөүшаний интегралчлал чухал байр суурь эзэлнэ гэж онцолж байсан юм.
Ноднин, Нинбо Жөүшаний боомтоор 1 тэрбум тонн гаруй бараа нэвтрүүлснээр, дэлхийн хамгийн том боомт болжээ. Өнгөрсөн оны эцэс гэхэд Жэжян мужийн экспорт импортын нийт хэмжээ Хятадад 4-р байранд жагсаж, дэлхийн топ 500 хүчирхэг аж ахуйн нэгжийн 179 нь Жэжян мужид салбараа байгуулж, гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж нийт 61 мянга 80 -д хүрч, гадаадын хөрөнгийг нийт 194 тэрбум 130 сая ам доллар авч ашигласан зэрэг эдгээр нээлттэй байлгах шинэ амжилт нь 2003 онд дэвшүүлсэн 8 стратегийг хэрэгжүүлсэнтэй шууд холбоотой юм. Өдгөө Жэжян муж бүх талаар гадаадад нээлттэй байлгах шинэ зорилт дэвшүүлээд байна. Жэжян мужийн намын хорооны нарийн бичгийн дарга Чэн Жүнь хэлэхдээ, 2020 гэхэд сайн чанарын бараа бүтээгдэхүүнийг импортолж экспортлох олон улсын худалдааны байдал, гадаад дотоодод хөрөнгө оруулахыг чухалчилсан олон улсын хөрөнгө оруулалтын байдлыг үндсэнд нь бүрдүүлж, дэлхийн зах зээлд эзлэх нормоо цаашид бэхжүүлж, өндөр чанарыг бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэж борлуулах бааз, чансаатай гадаадын хөрөнгө төвлөрсөн газар, өндөр төвшин бүхий гадаад хөрөнгө оруулалтын суурин газар болгож, өндөр ур чадвартай боловсон хүчний ажил үйлс бүтээх газар, аж үйлдвэр, үнэ ханш, шинийг үүдэх иж бүрэн гинжин хэлхээг бүрдүүлэх болно гэжээ.
