
БНХАУ-ын орлогч дарга Ван Чишань 04 дүгээр сарын 01-ний өдөр Монгол Улсын ГХ-ны сайд Д. Цогтбаатарыг хүлээн авч уулзсан байна.
Ван Чишань
- Монгол Улс БНХАУ-тай хамгийн эрт дипломат харилцаа тогтоосон орны нэг юм. Өнгөрсөн 70 жилийн турш найрсаг харилцаа нь хоёр орны харилцааны гол чиглэл болсоор иржээ. 2014 онд Ши Жиньпин дарга Монгол Улсад түүхт айлчлал хийж, хоёр орны харилцааны шинэ төрх байдлыг эхлүүлсэн. Сүүлийн жилүүдэд хоёр талын харилцан ашигтай хамтын ажиллагаа баялаг үр дүнд хүрч, хоёр орны ард түмэнд үр өгөөж хүртээж байна. Хятад улс Монгол Улсын удирдагчидтай санал бодлоо нэгтгэж, дээд хэмжээний айлчлалыг баталгаажуулан, "Нэг бүс нэг зам"-ын бүтээн байгуулалтыг дэмжиж, олон салбар дахь ажил хэрэгч хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн, соёлын солилцоо, иргэдийн харилцааг өргөжүүлж, Хятад, Монголын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаанд шинэ ахиц дэвшил гаргахын тулд Монголын талтай хамтдаа хүчин зүтгэхэд, мөн харилцааг улам өндөр түвшинд хүргэхэд бэлэн байна гэж хэллээ.
