solongonews
Ши Жиньпин Х.Роуханитой хэлэлцээ хийв
2018-06-11 10:33
10-нд Чиндао хотноо Хятад улсын дарга Ши Жиньпин Ираны ерөнхийлөгч Хассан Роуханитой хэлэлцээ хийв.

Ши Жиньпин: 2016 онд миний бие Иранд төрийн айлчлал хийх үеэр Хятад, Иран хоёр орон иж бүрэн стратегийн түншийн харилцаа тогтоохоо мэдэгдсэн билээ. Хоёр жил гаруйн хугацаанд хоёр тал нягт хамтран ажиллаж, бидний тохиролцсон нийтлэг ойлголтод бүх талаар хэрэгжиж байна. Хоёр талын олон салбарын ажил хэрэгч хамтын ажиллагаа баялаг үр дүнд хүрч, хүмүүнлэгийн харилцаа, солилцоо улам нягтарч байна. Хятад, Ираны харилцаа гүнзгийрэн хөгжих асар их боломжтой. Ираны талтай хамтдаа хичээн зүтгэж, Хятад,  Ираны иж бүрэн стратегийн түншийн харилцааг алсыг харсан, тогтвортой байлгахын төлөө хамтран зүтгэхэд Хятадын тал бэлэн байна гэжээ.

Х.Роухани: Иран, Хятадын иж бүрэн стратегийн түншийн харилцаа  урагштай хөгжиж буйд баяртай байна. Хоёр орны олон салбарын ажил хэрэгч хамтын ажиллагааг гүнзгийрүүлж, хоёр орны хамтдаа бүтээн байгуулах "Бүс ба  зам"-ын  хамтын ажиллагааны хэлэлцээрийг сайтар хэрэгжүүлэхэд Ираны тал бэлэн байна  гэжээ.

Найруулагч: Д.МӨЧИР
Эх сурвалж : Синьхуа Агентлаг
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл