Хятад Оросын хэвлэл мэдээллийн IV форум 11-р сахрын 04-нд Шанхайд болов. ХКН-ын төв хорооны улс төрийн товчооны гишүүн, төв хорооны суртал ухуулгын газрын дарга Хуан Куньмин, ОХУ-ын ерөнхий сайдын орлогч Максим Акимов нар форумын нээлтэд оролцож, илтгэл тавилаа.
Хуан Куньмин "Шинэ эриний Хятад, Оросын хамтын ажиллагааны шинэ хуудсыг нээе" сэдэвт илтгэлдээ: Ши Жиньпин дарга, ерөнхийлөгч Путин нарын стратегийн удирдлагаар Хятад, Оросын иж бүрэн стратегийн хамтын ажиллагааны түншийн харилцаа түүхийн хамгийн таатай үедээ орж, дэлхийн орчин үеийн их гүрэн, хөрш орон, шинээр хөгжиж буй эдийн засгийн эвтэй харилцах, хамтран ажиллаж харилцан ашиг хүртэх үлгэр жишээг буй болголоо. Шинэ эринд Хятад улс Ши Жиньпиний шинэ эриний Хятадын онцлогтой социалист үзэл санаагаар удирдлага болгож, өөрчлөлтийг бүх талаар гүнзгийрүүлэн, нээлттэй байдлыг өргөжүүлж, энх тайван, хөгжил, хамтын ажиллагаа, харилцан ашиг хүртэж, Бүс ба зам олон улсын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн, хүн төрөлхтний хувь заяаны хамтын цогц байгуулахыг ахиулна. Энх тайвнаар хөгжих замналаар, тогтвортой хөгжиж буй Хятад улс Хятад, Оросын харилцааны урт хугацаагаар тогтвортой хөгжихөд чухал хөдөлгөх хүч болно гэжээ.
Нээлтийн ёслолын өмнө Хуан Куньмин Максим Акимовыг хүлээн авч уулзсан байна.
Хятад, Оросын хэвлэл мэдээллийн IV форум болов
2018-11-04 19:30
Хятад, Оросын хэвлэл мэдээллийн IV форум болов.
Найруулагч: Б.БОЛОР
Эх сурвалж : Синьхуа агентлаг
Дэлгэрэнгүй үзэх
