solongonews
Хүсэл биелэгдэх агшинд
2017-10-13 16:50
“Цоорын Дорж”-ийн хүссэн санасан шулуухан биелэгдэж явна.

“Цоорын Дорж” гэвэл Өвөр Монголчууд сайн мэднэ. Тэрээр өдөр бүр зүүдэлж, зүүдлэх тутам цоороор амьсгаллаж цоороор амьдрал хийж яваа хүн гэхэд ихдэхгүй санагдана. Учир нь түүний цоор дуутайгаа гэх сэтгэлийг үгээр илтгэнэ гэвэл ингэж л хэлэхээс. Дорж найман наснаасаа уртын дуу дуулж суран, арван хоёр наснаасаа дуучин аав( дархан дуучин Лхажавыг хүмүүс ингэж дуудан заншив)-гийн дуулсан цоор дуунуудыг радиоос сонсожс сурсанаа сүүлд нь дуучин аав болон бусад Авага Авганар нутгийн ардын урлагчныхаар байн дахин бууж, тэд нартай уулзаж учран, улам системтэй заалган сурсан байлаа. Өнөөдөр болоход Дорж цоор дууг өвлөж уламжилах, зааж сургах, судалж шинжлэх ажилд бүх насаа зориулах тангараг тависан мэт өглөө үдэшгүй зүтгэнэ.

Тэгвэл цоор дуу гэж юу вэ? эртнээс одоо болтол Авага Авганар нутагт дуулагддаг ардын язгуур урлаг болно. Хоёр буюу хоёроос дээш хүн олон хоолойн өнгө аялгууг хамтруулан, хөгжимгүйгээр дуулах аргаар дуулагддаг дуу юм. Даруй гол дуучин нь хоолойн дээр өнгөөр уртын дуугаа дуулахад бусад нь хоолойн дунд доор өнгөөр хавсарч цоорддог. Тиймээс Дорж цоорын дууг уртын дууны, хөөмийн , найрал дууны, ерөөлийн зэрэг олон төрлийг багтааж чадсан монгол дуу урлаг соёлын ноён нуруу хэмээн үздэг. Цоорын дууг яруу найргийн талаас нь, гүн ухааны талаас нь, утга санааны талаас, зан заншлын талаас нь, бүтцийн талаас нь сурч судлах юм их бий гэдгийг цоорын дуугаар бахархаж, цоор дуугаар амьсгаллаж, зүрх сэтгэлээрээ мэдэрч явахдаа үүний учрыг нэн олон хүнд таниулахаар Дорж гуай олон ажил хийж явжээ.

2011 онд Шилийнгол Ажил Мэргэжлийн Дээд Сургуульд Цоор дууг өвлөн уламжлах анги байгуулснаар цоор дуу анх удаагаа их сургуулийн хөтөлбөрт орж, Дорж өөрөө багшилжээ. Ийнхүү 2011 оноос өнөө болтол 50 гаруй оюутан залуус цоор дууны мэргэжлээр тус сургуулиас төгсөв. Энэ хугацаанд бас цоорын дуу урлагт бахтай тавиад ажлын чөлөөний уран сайханчид богино хугацааны сургалтанд суусан байна. 2012 онд цоор дууны үүсэл түүхийн тухай болон цоор дууны урлагийн онцлог, дуулахуйн арга барилын тухай ардын дундаас цуглуулга хийж эмхэтгэж найруулсан “Тэнгэр газрын хүн аялгуу” гэх номоо туурвисан бол 2016 онд оюутнуудад зорилан “Цоор дуу” гэх заах материал найруулсан. Цоор дууг ардын дунд дуулагддаг язгуур урлаг байснаас нь тайзан дээр дуулдаг тусгай мэргэжлийн урлаг болгосон хүн бол дархан дуучин Лхажав юм. Тэгэхлээр тэр агуу дуучны хийсэн бүтээснийг үргэлжлүүлэн өвлөн уламжилж, хөгжүүлж дэлгэрүүлье гэвэл цоор дууг эрхбиш сургалтын хөтөлбөрт оруулах хэрэгтэй, цоор дууг системтэй зааж сургахад лавлагаа болгох заах материлыг найруулах хэрэгтэй гэсэн цаг хугацааны зайлшгүй шаардлагыг биелүүлэх эхлэлийг хорвоогийн жам Доржид атгуулсан байж мэднэ. Тиймдээ л Дорж цоор дууны үйлсэд аливаагаа зориулж байгаа нь энэ байх.

2014 он түүний хувьд аз хийморь нь гийсэн жил. Өргөө цагаан монгол гэрийн хоймрыг гэрэлтүүлэн саатсан Ши Жиньпин даргад “Наран мэт мандах” гэх цоор дуугаа өргөн барьсан нь түүний хувьд ховорхон тохиолдох боломж хэмээн бэлэгшээнэ. Тэрчлэн цоор дууны тухай төрийн тэргүүний мань “ Хөх тэгэрийнн аялгуу байна, үүнийгээ үргэлжлэн өвлөн уламжилж яваарай” гэсэн нь Доржийг цоортойгоо үргэлж хамт байх итгэл зоригийг нь мохошгүй хурцалж тавижээ. Монгол хүн аман бэлгээр гэдгийн хуулиар тэр цагаас нааш Доржийн ажил хэрэг явах тутам өөдрөг болж байгаа гэнэ. Тэрчлэн хүн гэгч өөрийгөө ирлэж чармайж л байвал алаг дэлхийд гэрэл гээгээ ойлгож мэдрүүлэх цаг заавал ирдэг. Ардын найрын талбайд цоордон дуулж байсан Дорж дэлхийн тэмцээний тайз, харь гүрний урлагийн тайзанд цоор дуугаа дуулан бөмбөрцөгийн чихийг сэртийлгэсэн үе ч бий. 2010 онд Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотод болсон Хятад, Монгол Улсын монгол дууны их наадамд цоор дуугаараа оролцон, “Ардын авьяастан” гэх эрхэм цолыг хүртжээ. 2016 оны 10 дугаар сард, Япон улсын Осака хотод урилгаар хүрч дуулан, аралт гүрний хүн ардад цоорын гайхамшгийг таниулжээ.

Хүн хүсэл мөрөөдөлтэй байх сайхан, хүслээ биелүүлэхийн төлөөнөө урагш тэмүүлэх нэн сайхан. Өнөөдөр Дорж ӨМӨЗО-ны зэрэглэлийн цоор дууг өвлөн уламжлагчийн цолтой үйл хэргээ үргэлжлүүлнэ. Улсын дотоод гадаадын маш олон тоглолт, уралдаан тэмцээнд цоор дуугаараа оролцож явна. Цоор дуугийнхаа судалгааг нэгэн төвшинд хүргэх, цоор дууны урлагийн бүлгэмийг байгуулж дэлхийн улс орнуудаар тойрон тоглох гэсэн хэтийн зорилгоо удахгүй биелүүлнэ гэдэгтээ итгэл дүүрэн байлаа.

/ Бэтгэсэн нь Сарнаа /

 

Найруулагч: Bandi
Эх сурвалж : Шилийнголын Өдрийн Сонин
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл