solongonews
ХКН-ын Төв хорооны Улс төрийн товчооны байнгын хороо хуралдав
2019-01-08 10:27
ХКН-ын Төв хорооны Улс төрийн товчооны байнгын хороо хуралдлаа.

     ХКН-ын Төв хорооны Улс төрийн товчооны байнгын хороо 01-р сарын 07-нд хуралдаж, БХАТИХ-ын Байнгын зөвлөл, Төрийн зөвлөл, Бүх Хятадын УТЗЗ, Дээд шүүх, Дээд прокурорын намын хэсгийн ажлын мэдүүлгийг сонсож, Төв хорооны нарийн бичгийн дарга нарын газрын ажлын мэдүүлгийг сонсов. ХКН-ын Төв хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпин хурлыг даргалан, чухал үг хэллээ.

 Өнгөрсөн нэг жилд Төв хорооны нарийн бичгийн газар нь бодлого тогтоолын хэрэгжүүлэлт, онолын бүтээн байгуулалт, намыг засан сайжруулах, өөрчлөлт нээлт, чухал том арга хэмжээ зохион байгуулах тал дээр идэвхтэй үйлдэл гаргасан байна.
Хурлаар "Энэ он бол шинэ Хятад улс байгуулагдсаны 70 жилийн ой, бүх талаар дунд зэргийн чинээлэг нийгэм болгон бүтээн байгуулах, эхний 100 жилийн тэмцлийн зорилтыг биелүүлэх чухал жил юм. Одоогийн ээдрээ ихтэй олон улсын байдал, өөрчлөлт, хөгжил, тогтвортой байдлын нүсэр их үүрэг хариуцлагын өмнө БХАТИХ, Төрийн зөвлөл, Бүх Хятадын УТЗЗ, Дээд шүүх, Дээд прокурорын намын хэсэг ухамсраараа үзэл санаа, улс төр, үйл ажиллагаагаа Ши Жиньпинээр төв болгосон намын төв хороотой дээд хэмжээнд нэг байлгах хэрэгтэй. Ши Жиньпиний шинэ эриний Хятадын онцлогтой социализмын үзэл санаагаар удирдлага болгохыг ямагт баримталж, Намын төв хорооноос том чухал чиг хандлагад хийсэн шинжлэх ухааны үндэслэлтэй шийдвэр болон чухал том ажлын шийдвэр төлөвлөлтийг гүнзгий суралцаж, үүрэг хариуцлагаа сайтар биелүүлэн, тал бүрийн идэвх санаачилгатай, бүтээлч чанарыг төвлөрүүлэх бөгөөд хөгжүүлэн, төрөл бүрийн ажлыг оновчтой сайтар хийх хэрэгтэй гэж онцолсон байна.
 Хурлаар мөн шинэ онд Төв хорооны нарийн бичгийн газар нь Намын Төв Хорооны эрх сүр  болон нэгдэлтэй удирдлагыг баримталж, хариуцлагыг зоригтой үүрэн, ажлын чадвараа дээшлүүлж, Төв Хорооны УТТ, Төв Хорооны УТТ-ны байнгын хорооны ажлын тохируулалт ёсоор бүх төрлийн ажлыг сайтар хийх хэрэгтэй гэж онцоллоо.

Найруулагч: С.САРАНЧИМЭГ
Эх сурвалж : www.xinhuanet.com
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл