Хятадын төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Чян 12-р сарын 06-ны өдөр Сингапурын ерөнхий сайдын орлогч, Сангийн сайд Лоренс Вонтой уулзав.
Ли Чян хэлэхдээ “Энэ жил Хятад, Сингапурын хувьд их ач холбогдолтой жил. Дарга Ши Жиньпин, ерөнхий сайд Ли Шяньлүн нар Хятад-Сингапурын харилцааг бүх талаар, өндөр чанартай, иж бүрэн түншлэлийг хамтран байгуулхыг зарлалаа. Хоёр талын хамтын ажиллагаа янз бүрийн салбарт эрчимтэй өрнүүлж, шинэ уур амьсгал, шинэ эрч хүчтэй байдлыг тасралтгүй харуулж байна. Хятад улс Сингапуртай хамтран ажиллаж, хоёр орны удирдагчдын стратегийн удирдамжийг дагаж, бүс нутгийн болон дэлхийн түвшний хоёр талын харилцааг харж, "бүх талаар", "өндөр чанартай", "урагш харсан" байр суурийг ойлгож, стратегийн өндөр түвшний харилцан итгэлцлийг баримталж, өндөр чанартай, харилцан ашигтай хамтын ажиллагааг ахиулан, хоёр ард түмэнд илүү ашигтай, бүс нутгийн тогтвортой байдал, хөгжил цэцэглэлтэд илүү их хувь нэмэр оруулахад бэлэн байна”.
Лоренс Вон хэлэхдээ “Хоёр орны удирдагчдын удирдлага дор Сингапур-Хятадын харилцаа сайн хөгжиж байна. Сингапур нь Сингапур-Хятадын харилцаанд маш чухал ач холбогдол өгч, Хятадтай нягт дээд түвшний солилцоог хадгалах, эдийн засаг, худалдаа, хөрөнгө оруулалт, ногоон хөгжил, дижитал эдийн засгийн салбарт бодит хамтын ажиллагааг гүнзгийрүүлж, бүс нутгийн энх тайван, тогтвортой байдал, хөгжлийг сахин хамгаалахад эерэг үүрэг гүйцэтгэж, Сингапур, Хятадын бүх талаар, өндөр чанартай иж бүрэн түншлэлийн тасралтгүй хөгжлийг дэмжихэд бэлэн байна”.
