solongonews
Ши Жиньпин дарга АНЭУ-ын хэвлэлд тусгай өгүүлэл нийтэлжээ
2018-07-18 19:02
Ши Жиньпин дарга АНЭУ-ын хэвлэлд тусгай өгүүлэл нийтэлжээ.

Арабын Нэгдсэн Эмирт Улсад төрийн айлчлал хийхээс өмнө БНХАУ-ын дарга Ши Жиньпин 07-р сарын 18-нд тус орны “Холбооны сонин”, “Этникил” зэрэг сонин хэвлэлд “Хамтран урагшилж, хамтаар ирээдүйгээ цогцолъё” гэдэг нэртэй тусгай өгүүлэл нийтэлжээ. Өгүүлэлд: 

Ерөнхийлөгч Халефагийн урилгаар миний бие 07-р сарын 19-нөөс АНЭУ-д төрийн айлчлал хийх гэж байна. Энэ бол миний 2018 оны анхны айлчлал, мөн ч БНХАУ-ын даргаар улиран сонгогдсоны дараа Арабын оронд хийх анхны айлчлал болох юм. Хятад Арабын ард түмэн өнө удаан, гүн зузаан найрамдалтай. Онцгойлон 2015 оны 12-р сард Абу Жабигийн вангийн ширээ залгамжлагч Мохмед Хятад улсад айлчлан, хоёр талаараа Хятад-Арабын харилцааг хөгжүүлэх талаар чухал нийтлэг ойлголтод хүрч, хоёр талын найрсаг хамтын ажиллагааг иж бүрэн амжилтад хүргэсэн юм. 

- Эрчим хүчний салбарын хамтын ажиллагаа эрчимжсэн. 2017 онд Абу Жабигийн эх газрын газрын тосны ордын 12 хувийн эзэгнэх зөвшөөрлийг Хятадын аж ахуйн нэгжид олгосон бол 2018 оны 03-р сард тэнгис дээрх нефтийн 2 ордын тусбүр 10 хувийн эзэгнэх зөвшөөрлийг Хятадын аж ахуйн нэгжид олгосон юм.

 - Аж үйлдвэрийн хамтын ажиллагаа түүхт чанартай алхмууд хийсэн. Хятад Арабын хамтран байгуулсан Халиф гармын 2-р шатны чингэлгийн гармын төсөл 2019 оны 01-р улиралд ашиглалтад орсноор жилд 2 сая 400 мянган стандарт чингэлэг ачиж буулгах хүчин чадалтай болно. Түүнчлэн уг гармын аж үйлдвэрийн парк дахь Хятад-Арабын аж үйлдвэрийн хамтын ажиллагааны үлгэр жишээ бүсийн ажил урагштай явагдаж, одоогоор нэгэнт 16 аж ахуй нэгж санамж бичигт гарын үсэг зурж, хөрөнгө оруулалтын нийт хэмжээ нь 640 сая юаньд хүрсэн байна. 

 - Дэвшилтэт технологийн хамтын ажиллагаа эрчимжиж байна. Хоёр талаараа хамтран байгуулж буй Дубайн 700 мегаваттийн гэрлийн цахилгаан станцын төсөл бол дэлхийн хамгийн том цар хэмжээ, хамгийн дэвшилтэт технологи ашигласан цахилгаан станц юм.  

- Банк санхүүгийн хамтын ажиллагаа гүнзгийрч байна. Хятад, Араб хоёр талаараа хамтаар хөрөнгө оруулсан хөрөнгө оруулалтын санг нь одоогоор 1 тэрбум 70 сая ам долларын өртөг бүхий 12 төслийг байгуулаад байна. 

- Хүмүүнлэгийн солилцоо эрчимжиж байна. 2017 онд АНЭУ-д аялсан Хятадын жуулчдын тоо анх удаа 1 саяыг давж, тус орноор дамжин өнгөрсөн жуулчдын тоо 3 сая 500 мянгыг давсан байна. 2017 онд АНЭУ Хятадын иргэдэд визгүй зорчихыг дундад дорнодын орнуудаас хамгийн эрт зөвшөөрсөн орон болсон байна. 

“Бүс ба зам” нь эртний торгоны замаас улбаатай бөгөөд Арабын орнуудын эдийн засгийн олон ургалчтай хөгжил болон аж үйлдвэржилтийн шаардлагад зохицож байна. Тиймээс энэ удаагийн айлчлалаар тус орны удирдагчидтай хамтын ажиллагааны хэтийн төлөвийг хамтаар зураглаж, нөөц боломжийг нээхээр дамжин хоёр ард түмэн улам их аз буян эдлүүлэхийг хүсэж байна.

Найруулагч: Б.БОЛОР
Эх сурвалж : Синьхуа агентлаг
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл