solongonews
Сайн туршлагыг сайтар дэлгэрүүлэх хэрэгтэй
2018-07-03 17:12
Сайн туршлагыг сайтар дэлгэрүүлэх хэрэгтэй.

Саяхан БНХАУ-ын дарга Ши Жиньпин ШХАБ-ын Чиндаогийн дээд уулзалтыг амжилттай зохион байгуулсантай холбогдуулан чухал заавар өгчээ. 

Тэрээр: ШХАБ-ын Чиндаогйин дээд уулзалтыг амжилттай зохион байгуулахад Шаньдүн муж, тэр дундаа Чиндао хот маш их хүчин зүтгэл гаргаж, хурлын аливаа үйлчилгээг эмх цэгцтэй сайн хийж, БНХАУ-ын дүр төрх, Шаньдүн мужийн хэв намба, Чиндао хотын өвөрмөц онцлогийг дэлхий дахинд харуулж чадлаа. Энд дээд уулзалтыг амжилттай зохион байгуулагдахад шаргуу хүчин зүтгэл гаргасан удирдах боловсон хүчин, ард иргэддээ гүн талархал дэвшүүлье гэжээ. Ши Жиньпин: ШХАБ-ын дээд уулзалтыг зохион байгуулах нь Чиндао хот, цаашлаад Шаньдүн мужид шинэ боломж нээсэн учраас туршлагаа сайтар дүгнэж, сайн арга барилыг идэвхтэй түгээн дэлгэрүүлж, олон талын ажлаа улам өндөр түвшинд гаргахаар зүтгэх хэрэгтэй гэжээ. 

06-р сарын 09, 10-нд ШХАБ-ын гишүүн орнуудын төрийн тэргүүн нарын зөвлөлийн XVIII Шаньдүн мужийн Чиндао хотод амжилттай хуралдсан бөгөөд энэ хурал тус байгууллага байгуулагдсанаас хойших хамгийн том хэмжээтэй, хамгийн өндөр зэрэглэлийн, хамгийн их амжилт гаргасан дээд уулзалт болсон байна. 

Найруулагч: Б.МӨЧИР
Эх сурвалж : http://mongol.cri.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл