solongonews
Ван И, Хун Сен нар уулзав
2023-08-14 11:30
Ван И, Хун Сен нар уулзав

   Камбожийн ерөнхий сайд Хун Сен Пномпень хотноо ХКН-ын төв хорооны улс төрийн товчооны гишүүн, Гадаад хэргийн сайд Ван И-тэй 08-р сарын 13-ны өдөр уулзжээ.

   Хун Сен 3Хятад, Камбожийн харилцаанд ихээхэн ач холбогдол өгч, баяр хүргэсэн, Камбожид айлчлахаар Хятадын  дээд хэмжээний төлөөлөгчдийг илгээсэнд Ши Жиньпин дарагад чин сэтгэлээсээ талархал илэрхийлсэн. Энэ нь Камбожийг Хятад тууштай дэмжиж, Камбож, Хятадын нөхөрлөлийг бүрэн харуулж байна".

   Хун Сен хэлэхдээ "Камбожийн шинэ ээлжийн засгийн газар Хятад улстай стратегийн харилцан итгэлцлээ үргэлжлэн бэхжүүлж, уламжлалт найрамдлаа хадгалах болно. Камбожийн бүтээн байгуулалтад Хятад улс үнэтэй дэмжлэг үзүүлсэнд маш их талархаж байна. Камбож, Хятадын “Бүс ба зам”-ын хамтын бүтээн байгуулалтаас Камбожийн тал маш их ашиг хүртсэн юм. Бид Хятадтай улс төр, үйлдвэрлэлийн хүчин чадал, хөдөө аж ахуй, эрчим хүч, аюулгүй байдал, хүмүүнлэг зэрэг зургаан том салбарыг багтаасан “алмазан зургаан талт” хамтын ажиллагааг хэрэгжүүлж, “үйлдвэрлэлийн хөгжлийн коридор” зэрэг бүтээн байгуулалтаа ахиулахад бэлэн байна. Камбожийн бие даасан хөгжлийн чадавхыг нэмэгдүүлэхийг хичээж байна" гэжээ.   

   Ван И сайд хэлэхдээ "Ерөнхий сайд Хун Сен таны удирдлага дор Камбож улс дайнаас энх тайван руу, үймээн самуунаас тогтвортой байдалд, ядуурлаас хөгжил цэцэглэлт, бүс нутгаас дэлхий рүү хандаж, хөгжлийн ололт амжилт нь дэлхий нийтэд танигдсан. Гаднын зарим хүчний дуу хоолой нь ард түмний сонголтын өмнө хүчгүй. Хятад улсын Гадаад харилцааны сайд энэ цаг мөчид Камбожид айлчилж байгаа нь Хятад улс, Камбожийн ирээдүйд маш итгэлтэй байгааг, мөн хоёр орны харилцааны хөгжилд итгэл найдвартай байгааг харуулж байна. Хятад улс ерөнхий сайд таны Хятад, Камбожийн хувь заяаны нэгдэмэл цогц байгуулахад оруулсан түүхэн хувь нэмрийг өндрөөр үнэлж байна. Бид Камбожийн талтай үргэлж хамт зогсож, Камбож улс өөрийн онцлогт тохирсон хөгжлийн замаар замнахыг тууштай дэмжинэ. Мөн Камбожийн үндэсний эрх ашиг, үндэсний нэр төрийг хамгаалах, олон улсын болон бүс нутгийн тавцанд илүү их үүрэг гүйцэтгэхэд тууштай дэмжинэ. Бид Камбожийн засгийн газартай хамтдаа өндөр чанартай, шинэ цаг эриний Хятад Камбожийн хувь заяаны нэгдмэл цогцыг байгуулж, хоёр орны төрийн тэргүүн нарын нийтлэг ойлголтыг үр дүнтэй хэрэгжүүлэхэд бэлэн байна" гэжээ. 

Найруулагч: Ш.Цогзолмаа
Эх сурвалж : http://www.people.com.cn/
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл