solongonews
Ши Жиньпин захидал илгээж 2018 оны Гүй-Яны чуулганд баяр хүргэв
2018-07-07 19:25
Ши Жиньпин захидал илгээж 2018 оны Гүй-Яны чуулганд баяр хүргэв.

Хятадын Гүйжөү мужийн Гүй-Ян хотод экологийн соёлын тухай олон улсын форумын 2018 оны Гүй-Яны чуулган 07-р сарын 07-ны өдөр нээгдэж, БНХАУ-ын дарга Ши Жиньпин захидал илгээж, баяр хүргэжээ. 

Тэрээр баярын захидалдаа: Экологийн соёлын бүтээн байгуулалт бол хүн төрөлхтний ирээдүйтэй шууд холбоотой. Цэвэр тохилог, ногоон гэр орноо байгуулах нь улс орнуудын ард түмний хамтын хүсэл мөрөөдөл юм. Олон улсын хамтын нийгэмлэг хамтын ажиллагаагаа эрчимжүүлж, хүчээ нэгтгэн, эх байгалиа дээдэлсэн, ногоон хөгжилтэй экологийн систем байгуулах замаар дэлхийн тогтвортой хөгжилд хүч сэлбэх хэрэгтэй. Тус чуулган “Экологийн соёлын шинэ эринд шилжих: Экологийг гол байранд тавьж, ногоон хөгжлийг биелүүлэх” уриан дор болж байгаа бол, талууд нийтлэг ойлголтоо нэмэгдүүлж, хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэх замаар даян дэлхийн экологийн соёлын байгуулалтыг ахиулж чадна гэдэгт итгэлтэй байна. 

Ши Жиньпин цохон тэмдэглэхдээ:БНХАУ экологи хамгаалалтыг дээд хэмжээнд чухалчилж, “Цэнхэр тэнгэр цэнгэг агаар орлуулшгүй нандин эрдэнэ” хэмээх үзэл баримтлалын дагуу хүн байгалийн эв зохицлыг хүндэтгэж, ногоон, тогтвортой хөгжлийн замаар гуйвшгүй замнаж байна. Мөн олон улсын хамтын нийгэмлэгтэй хамтран “2030 он хүртэлх тогтвортой хөгжил”-ийн үйл явцыг бүх талаар хэрэгжүүлж, цэвэр цэмцгэр дэлхий ертөнцийг хамтдаа байгуулахад бэлэн байна гэжээ.

Найруулагч: Б.БОЛОР
Эх сурвалж : Синьхуа агентлаг
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл