solongonews
Ши Жиньпин ”Бээжин-2023” соёлын форумд баярын захидал илгээв
2023-09-14 11:50
Ши Жиньпин ”Бээжин-2023” соёлын форумд баярын захидал илгээв.

   Хятад улсын дарга Ши Жиньпин 09-р сарын 14-ний өдөр "Бээжин-2023" соёлын форумд баярын захидал илгээв.

Ши Жиньпин захидалдаа "Хятадын үндэстэн өнө эртний уламжлалт соёлтой, эрт цагаас нээлттэй багтаамжтай байж, өөр бусад соёл иргэншлийг хүндэтгэж, ойлгож, хүлээн зөвшөөрч, харилцан суралцаж ирсэн юм. Олон зуун жилийн түүхтэй Бээжин хот Хятадын соёл иргэншлийг шингээж, өвлөж, уламжлан хөгжүүлсээр ирсэн. Хятад улс Бээжин хотын түүхийн болон үндэсний соёлын өвийн давуу талыг бүрэн бадруулж, дэлхийн улс орнууд хоорондын соёлын солилцоог бэхжүүлж, соёлын хөгжил цэцэглэлт, соёлын өвийг хамгаалах, соёл иргэншлийн солилцоо, харилцан суралцах явдлыг дэмжиж, Дэлхийн соёл иргэншлийн санаачилгыг хэрэгжүүлж, хүн төрөлхтний хувь заяаны нэгдмэл цогцыг ахиулахад соёлын хүч нэмэрлэх болно" гэжээ. 

   "Бээжин-2023" соёлын форум “шилдэг соёлыг өвлөж, солилцоо, хамтын ажиллагааг бэхжүүлье” уриан дор болж байгаа бөгөөд Хятадын суртал ухуулгын яам, Бээжин хотын захиргаа, Бээжин хотын ардын захиргаа хамтран зохион байгуулж байна. 

Найруулагч: Х.АРВИНТАЛ
Эх сурвалж : Синьхуанет
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл