solongonews
Ли Кэчян Германы ерөнхийлөгч Штайнмайертэй уулзав
2018-12-11 09:48
Ли Кэчян Германы ерөнхийлөгч Штайнмайертай уулзав.


 

Хятадын ерөнхий сайд Ли Кэчян Хятад улсад төрийн айлчлал хийж буй Германы ерөнхийлөгч Штайнмайертэй 12-р сарын 10-ны өдөр Бээжин хотноо уулзлаа.

Ли Кэчян: - Хятад, Герман хоёр улс нь томоохон эдийн засагтай, бие биенийхээ чухал хамтрагч юм. Ши Жиньпин дарга хоёр талын харилцааг хөгжүүлэх талаар тантай ярилцах болно. Өнөөдөр Хятад, Германы Засгийн газрын V зөвшилцлийн үр дүн хэрэгжиж байна. Германы талтай хамтын ажиллагаагаа эрчимжүүлж, харилцан хүндэтгэсэн, эрх тэгш хамтын ажиллагааны үндсэн дээр хоёр орны харилцааг хөгжүүлэн, харилцан ашигтай хамтдаа хөгжихийг биелүүлэх нь хоёр оронд ашигтай төдийгүй Төв Европ, дэлхий дахинд ашигтай юм гэжээ.
Ли Кэчян Хятад улс нээлтээ илүү өргөжүүлж, хэд хэдэн шинэ санаачилгууд аажмаар гарч, Германы авто, химийн болон санхүүгийн аж ахуйн нэгжүүд анхны ашиг хүртэгсэд болж байна. Германы олон олон компаниуд Хятад дахь хөрөнгө оруулалтаа өргөжүүлэхийг хүсэж байгаа бөгөөд Хятад улсын компани Герман улсад  хөрөнгө оруулах таатай орчин бүрдүүлнэ гэдэгт итгэж байна. Бид Германы талтай соёлын солилцоог өргөжүүлж, хоёр талын харилцааны олон нийтийн саналыг нэгтгэхийг хүсэж байна хэмээн онцолжээ.
Ли Кэчян Хятад, Герман хоёр улс хамтын ашиг сонирхолтой байдаг бөгөөд хоёр тал олон талт хамтын ажиллагааг бий болгох, дүрэм журамд суурилсан олон улсын дэг журмыг сахиулах үүрэг амлалт авсан.  Дэлхий нийтийн хөгжлийн эрч хүчийг идэвхжүүлж, эдийн засгийн хөгжил, нийгмийн дэвшлийг хамтран дэмжиж байх шаардлагатай гэжээ.
Штайнмайер: Энэ удаагийн айлчлалаар Хятад улсын эдийн засгийн хөгжлийн асар их хүч, Герман, Хятадын хүмүүнлэгийн солилцоо эрчимтэй хөгжиж байгааг улам бүр гүнзгий ойлголоо. Сүүлийн хэдэн арван жилийн хугацаанд Герман улс Хятадын өөрчлөлт нээлттэй хөгжлийн үр шимийг хүртсэн. Ялангуяа Герман, Хятадын эдийн засаг, худалдааны харилцаа маш сайн хөгжсөн билээ. Герман улс хоёр талын худалдааны цар хүрээг өргөтгөх, Хятад дахь хөрөнгө оруулалтыг өргөжүүлэх, хоёр талын харилцааг бэхжүүлэх, чөлөөт худалдаа, одоогийн олон улсын эмх журмыг хамгаалахын төлөө Хятад улстай хамтран ажиллах хүсэлтэй байна гэжээ.

Найруулагч: Saraa
Эх сурвалж : www.xinhuanet.com
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл