solongonews
Хөдөө тосгоны ажлын төв зөвлөгөөн боллоо
2017-12-30 21:06
Хөдөө тосгоны ажлын төв зөвлөгөөн 12-р сарын 28-29-ний өдрүүдэд Бээжинд хотод зохиогдлоо.

Зөвлөгөөнөөр ХКН-ын ХIХ их хурлын үзэл санаа болон Ши Жиньпин даргын шинэ цаг үеийн Хятадын онцлогтой социализмын үзэл санааг хэрэгжүүлэн, “Хөдөө аж ахуй, хөдөө тосгон, тариачин”-ны ажлын өнөөгийн байдал, үүрэг зорилт, хөдөө тосгоныг хөгжүүлэх стратегийн чухал бодлогыг хэрэгжүүлэх зэргийг судлан ярилцаж, 2018 он болон ирээдүйн хөдөө аж ахуй, хөдөө тосгоны ажлыг төлөвлөн байрлуулжээ.

ХКН-ын Төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга, Хятад улсын дарга, Цэргийн төв зөвлөлийн дарга Ши Жиньпин, ХКН-ын Төв Хорооны Улс төрийн товчооны Байнгын хорооны гишүүн, Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Кэчян, Төрийн зөвлөлийн дэд ерөнхий сайд Жан Гаоли, Төв хорооны Улс төрийн товчооны Байнгын хорооны гишүүн Ли Жаньшү, Ван Ян, Ван Хүнин, Жао Лэжи, Хань Жэн нар хуралд оролцжээ.

Ши Жиньпин дарга хурлын үеэр чухал үг хэлж, ХКН-ын ХVIII хурлаас нааших “Хөдөө аж ахуй, хөдөө тосгон, тариачин”-ны ажлын амжилт болон өөрчлөлтийг дүгнэн, хөдөө тосгоны хөгжүүлэх стратегийг хэрэгжүүлэх явц дахь гол асуудлыг тайлбарлан, шаардлага санаачилга дурджээ.  

Найруулагч: С.УРЬХАН
Эх сурвалж : ХОУР
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл