Шинэ оны босгон дээр Ши Жиньпин дарга 2024 оны шинэ оны мэндчилгээ дэвшүүлж, түүний халуун дулаан үг яриа олон зуун сая хүнд урам зориг өгсөн юм. Шинэ аянд Ши Жиньпинтэй хамт Намын төв хороо илүү нягтарч, сайн сайхан ирээдүйд хөтлөх ёстой гэж олон нийт үзэж байна.
С919 онгоцны зохион бүтээгч Ма Шяньчао хэлэхдээ "Ши Жиньпин дарга шинэ оны мэндчилгээндээ том оврын С919 нисэх онгоцыг ашиглалтад оруулсан нь Хятад улсын том нисэх онгоц бүтээх салбарын хөгжил намын хүчирхэг удирдлагатай салшгүй холбоотой гэж онцолсон. Бид том нисэх онгоцны үйлдвэрлэлийг түргэтгэж, Хятад маягийн орчин үеийн шинэчлэлд хувь нэмрээ оруулах ёстой" гэв.
Шиньжяны Манас сяний Бахати Кадань хэлэхдээ "Манай сянь үхэр, хонины аж ахуйг эрчимтэй хөгжүүлж, малчдад оногдох жилийн орлого 20 мянган юань боллоо. Шинэ онд хөдөө нутгийг сэргээн хөгжүүлэх шинэ арга зам эрэлхийлж, малчдыг улам баян тансаг амьдралтай болгохыг зорьж байна" гэв.
