solongonews
”Үнэн” сэтгүүлийн 60 жилийн ойд баяр хүргэв
2018-07-05 10:02
”Үнэн” сэтгүүлийн 60 жилийн ойд баяр хүргэв


4-нд, ХКН-ын Төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга, БНХАУ-ын дарга, Цэргийн төв зөвлөлийн дарга Ши Жиньпин намын төв хорооны байгууллагын "Үнэн" буюу хуучнаар "Улаан туг" сэтгүүлийн 60 жилийн ойд зориулан баярын захидал бичиж, тус сэтгүүлийн бүх ажилтанд Төв хорооны нэрийн өмнөөс халуун баяр хүргэжээ.
Ши Жиньпин баярын захидалдаа: "Үнэн" сэтгүүл бол Намын төв хорооны нам, ард түмний ажлыг удирдах онолын чухал бааз юм. Тус сэтгүүлийг удаан хугацааны турш намын дуу хоолой байлгах, улс төрчид сэтгүүл эрхлэх зарчмыг баримтлан, намын үндсэн онол, чиглэл, стратегийг идэвхтэй ухуулж, намын төв хорооны гол шийдвэрийг гүнзгий сурталчлан, намын онолын шинэ үр дүнг цаг тухайд нь сурталчлан, намын онолын судалгаа, сурталчилгааны талаар маш их эрэл хайгуул хийж, хүчин зүтгэл гаргасан юм. Марксизмыг Хятадын хөрсөнд суулгаж, цаг үед, олон түмэнд ойртуулан, шинэ эриний Хятадын онцлогтой социализмаар намаа зэвсэглэх, ард түмнээ бэлтгэх, практикаар удирдахад чухал хувь нэмэр оруулсан юм гэжээ.
"Үнэн" сэтгүүл бол урьд ХКН-ын Төв хорооноос эрхлэн гаргадаг байсан "Улаан туг" сэтгүүл бөгөөд 1958 онд анхны дугаар нь гарсан юм. 1988 оны 7-р сараас "Үнэн" нэрээр анхны дугаараа гаргаж, "Улаан туг" сэтгүүлийн шуудангийн дугаараар түгээж эхэлжээ. Одоо нэг жилийн борлуулалтын хэмжээ нь 1.8 саяд хүрээд байна.

Н.Пүрэвжав
 

Найруулагч: Б.МӨЧИР
Эх сурвалж : http://mongol.cri.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл