solongonews
Ши Жиньпин Итали, Монако, Франц улсад айлчлахаар мордлоо
2019-03-21 16:17
Итали, Монако, Франц улсад хийх айлчлал эхэллээ.

Хятад улсын дарга Ши Жиньпин БНИУ-ын ерөнхийлөгч Маттарелла, МХУ-ын төрийн тэргүүн хунтайж Алберт II, БНФУ-ын ерөнхийлөгч Макрон нарын урилгаар энэ гурван оронд төрийн айлчлал хийхээр тусгай нисэх онгоцоор 03-р сарын 21-ний өдөр Бээжин хотоос мордлоо.

Ши Жиньпиний хамт түүний гэргий Пэн Лиюань, ХКН-ын төв хорооны улс төрийн товчооны гишүүн, төв хорооны нарийн бичгийн дарга нарын газрын гишүүн, төв хорооны тамгын газрын дарга Дин Шюешян, ХКН-ын төв хорооны улс төрийн товчооны гишүүн, төв хорооны гадаад харилцааны комиссын тамгын газрын дарга Ян Жечи, төрийн зөвлөлийн гишүүн бөгөөд ГХЯ-ны сайд Ван И, УТЗЗ-ний Бүх Хятадын Хорооны орлогч дарга, Хөгжил өөрчлөлтийн үндэсний хорооны дарга Хэ Лифэн нар дагалдан явлаа.

Найруулагч: Х.AРВИНТАЛ
Эх сурвалж : cri
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл