solongonews
Ши Жиньпин Жянсү мужид ажиллаж байна
2023-07-06 22:46
Ши Жиньпин Жянсү мужид ажиллаж байна.

Хятад улсын дарга  Ши Жиньпин 07-р сарын 05-ны өдөр Жянсу мужийн Сүжөү хотод ажиллаж, Сүжөүгийн аж үйлдвэрийн паркийн үзэсгэлэнгийн төвд хүрч дэвшилтэд технологийн паркийн бүтээн байгуулалт, хөгжлийн байдалтай танилцав.

Сүжөү аж үйлдвэрийн парк нь нээлттэй байдал, инновацыг хөгжүүлэхэд хүчтэй түлхэц болж, Сүжөүгийн лаборатори, үндэсний био эм технологийн инновацын төв, 3-р үеийн хагас дамжуулагч технологийн инновацын төв, шинэ үеийн хиймэл оюун ухааны инновац, хөгжлийн туршилтын бүсийг байгуулж байна. Өндөр технологийн аж үйлдвэрүүд болон стратегийн ач холбогдолтой шинээр хөгжиж буй аж үйлдвэрүүдийн үйлдвэрлэлийн хэмжээ нь жилийн  орлого нь 20 сая юаниас дээших аж ахуйн нэгжүүдийн нийт бүтээгдэхүүний 74.8, 58.5 хувийг тус тус эзэлж байна.

Сүжөү аж үйлдвэрийн парк нь үндэсний эдийн засгийн хөгжлийн бүсийн иж бүрэн үнэлгээгээр долоон жил дараалан нэгдүгээрт жагссан бөгөөд нээлттэй, шинэлэг, дэлхийн жишигт нийцсэн өндөр технологийн парк болон хөгжиж байна.

Найруулагч: Х.АРВИНТАЛ
Эх сурвалж : Синьхуанет
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл