Өнөөдөр тавдугаар сарын 31-нд Хятад улсын дарга Ши Жиньпин Малайзын Төрийн тэргүүн Султан Искандар Ибрахим нар хоёр орны дипломат харилцааны 50 жилийн ойд зориулж харилцан баярын цахилгаан илгээв.
Баярын цахилгаандаа Ши Жиньпин, Хятад Малайз улс олон мянган жилийн сайн хөрш, зүрх сэтгэлийн холбоотой анд нөхөр, хамтын ажиллагааны түнш байж ирсэн. Миний бие төрийн дээд тэргүүн Султан Искандар Ибрахимтай хамт Хятад, Малайзын хувь заяаны нэгдмэл цогцын бүтээн байгуулалтыг удирдаж, тасралтгүй шинэ үр дүнд хүргэж, хоёр ард түмэнд илүү сайн үр өгөөж хүртээж, бүс нутгийн хөгжил цэцэглэлт, тогтвортой байдалд их хувь нэмэр оруулан, хоёр улсын харилцааны дараагийн 50 жилийг амжилттай цогцлооход бэлэн байна гэжээ.
Султан Искандар Ибрахим баярын цахилгаандаа, Хятад улстай хамт урагшилж, хоёр ард түмэнд үр өгөөж хүртээхийн төлөө Малайз улс зүтгэнэ гэжээ.
Мөн өдөр Хятадын Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Чян, Малайзын ерөнхий сайд Анвар Ибрахим нар харилцан баярын цахилгаан илгээв.
