solongonews
Жао Лэжи Сьерра Леон улсын ерөнхийлөгч Биотой уулзав
2024-02-29 11:46
Жао Лэжи Сьерра Леон улсын ерөнхийлөгч Биотой уулзав.

 Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын Байнгын хорооны дарга Жао Лэжи 28-ны өдөр Бээжинд Сьерра Леон улсын ерөнхийлөгч Биотой уулзав. 

 Жао Лэжи хэлэхдээ "Ши Жиньпин дарга, ноён ерөнхийлөгчийн удирдлаган дор хоёр орны харилцаа өндөр түвшинд ажиллаж, хамтын ажиллагаа сайн үр дүнд хүрч байна. Хоёр орны төрийн тэргүүний тохиролцсон чухал нийтлэг ойлголтыг Сербийн талтай хэрэгжүүлж, улс төрийн харилцан итгэлцлээ бэхжүүлж, бодит хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэн олон улсын үйл хэрэгт нягт уялдаатай байж, Хятад Сербийн иж бүрэн стратегийн хамтын ажиллагааны түншийн харилцааг шинэ шатанд гаргахад Хятад улс бэлэн байна" гэжээ.

        Мөн тэрээр удахгүй болох гэж буй XIV сонгуулийн БХАТИХ-ын II чуулганы талаар танилцуулж хэлэхдээ "Хятад улс Сербийн парламенттай хамтын ажиллагааг чухалчлан үзэж, хууль тогтоох байгууллагын бүх шатны солилцоог эрчимжүүлж, хоёр орны хамтын ажиллагааг хууль эрх зүйн хамгаалалтад илүү сайн хангаж,  улс төрийн намууд, орон нутгийн засаг захиргаа, хүмүүнлэгийн болон бусад салбарынхан ардчилал, хууль дээдлэх ёсыг төлөвшүүлэх чиглэлээр харилцан туршлага солилцож хамтын ажиллагааг ахиулахад бэлэн байна" гэжээ.

        Био хэлэхдээ "Хятад бол Сербийн найдвартай түнш, агуу найз, Серби Хятадтай харилцаагаа хөгжүүлэхийг дээд хэмжээнд чухалчилж, Хятад улстай төрийн засаглалын салбарт солилцоо, бодит хамтын ажиллагаагаа эрчимжүүлж, хоёр ард түмэнд тус дөхөм үзүүлэхийг хүсэж байна" гэв.

Найруулагч: Д.МӨЧИР
Эх сурвалж : Ардын Сайт
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл