solongonews
Ши Жиньпин, Филип VI нар уулзав
2018-11-29 09:46
Ши Жиньпин, Филип VI нар уулзав.

БНХАУ-ын дарга Ши Жиньпин, Испанийн ван Филип VI нар 11-р сарын 27-нд Мадрид дахь Зарзуела ордонд уулзав.

Ши Жиньпин: Эрхэм Филип VI таны урилгаар үзэсгэлэнт сайхан Испанийн вант улсад айлчилж байгаадаа их баяртай байна. Энэ удаа Испанид хийж буй айлчлал маань миний бие Хятад улсын даргаар улиран сонгогдсоны дараах Европт хийж буй анхны айлчлал, мөн Европ, Латин Америкийн энэ айлчлалын анхны орон юм. Энэ айлчлалаараа хоёр орны найрамдлыг бэхжүүлж, хамтын ажиллагааны түвшнээ дээшлүүлэн, харилцаагаа урт удаан, тогтвортой хөгжүүлэх зорилготой ирлээ гэжээ.

Тэрээр: Хятад улс Европын интегралчлалын үйл явцыг өөдрөгөөр харж байгаа бөгөөд Испанийн зүгээс Хятад, Европын стратегийн түншийн харилцааг хөгжүүлэхэд эерэг үүрэг гүйцэтгэхийг хүсэж байна гэжээ.

Филип VI : Испани, Хятад дипломат харилцаа тогтоосны 45 жилийн ой, мөн Испанийн хаан асан I Карлосын Хятад улсад анх айлчилсны 40 жилийн ой энэ онд тохиож байна. Испанийн тал Хятад улстай тогтоосон найрамдал, хамтын ажиллагаагаа чухалчлан үздэг бөгөөд Хятадтай нягт харилцаагаа үргэлжлүүлж, ажил хэрэгч хамтын ажиллагааны түвшнээ дээшлүүлэн, олон салбар дахь харилцаа, зохицуулалтаа эрчимжүүлж, Европ, Хятадын харилцаанд идэвхтэй түлхэц өгнө гэжээ.

Найруулагч: Б.МӨЧИР
Эх сурвалж : http://mongol.cri.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл