Өнөөдөр буюу 04 дүгээр сарын 16-ны үдээс өмнө, Хятад улсын дарга Ши Жиньпин Бээжин дэх Дао Юй Тай төрийн зочид буудалд Бүгд Найрамдах Герман Улсын канцлер Олаф Шолцтой уулзав.
- Энэ жил Хятад, Германы бүх талын стратегийн түншлэлийн харилцаа тогтоосны 10 жилийн ой тохиож байна. Хятад улс энэхүү айлчлалаар хоёр талын харилцан ойлголцол, итгэлцлийг нэмэгдүүлж, бодит хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн, харилцан хүндлэл, эрх тэгш байдал, харилцан ашигтай, ялалт байгуулсан үр дүнд хүрэх зарчмыг баримталж, Герман улстай хамтран ажиллахад бэлэн байна. Бид Хятад, Германы харилцааг илүү их хөгжүүлэхийг дэмжиж, дэлхийн энх тайван, хөгжил дэвшилд илүү их хувь нэмэр оруулахад бэлэн байна гэж Хятадын Гадаад харилцааны яамны хэвлэлийн төлөөлөгч өмнө нь хэлсэн юм.
