Хятад улсын дарга Ши Жиньпин 12-р сарын 18-ны үдээс хойш Бээжинд ажлынхаа талаар тайлагнахаар ирсэн Макаогийн засаг захиргааны онцгой бүсийн засаг дарга Хэ Ичэнг хүлээн авч уулзан, Макаогийн өнөөгийн байдал болон засаг захиргааны онцгой бүсийн захиргааны ажлын байдлын тухай түүний хийсэн тайланг сонсов.
Ши Жиньпин дарга хэлэхдээ “Өнгөрсөн нэг жилийн хугацаанд засаг дарга Хэ Ичэн Макаогийн засаг захиргааны онцгой бүсийн захиргааг удирдаж, үүргээ ухамсартай, ажил хэрэгчээр гүйцэтгэж, Макао дахь үндэсний аюулгүй байдлыг хамгаалах тухай хуульд өөрчлөлт оруулах ажлыг амжилттай дуусгаж, засаг даргын сонгуулийн хууль болон хууль тогтоох зөвлөлийн сонгуулийн хуульд өөрчлөлт оруулах ажлыг эмх цэгцтэй ахиулж, тоглоомын салбарын хууль эрх зүйн удирдлагыг бэхжүүлж, Макаогийн түүхэн дэх анхны цогц, системтэй, төрөлжсөн хөгжлийн төлөвлөгөөг боловсруулж, Хэнчин суурин дахь Гуандун, Макаогийн гүнзгий хамтын ажиллагааны бүсийн бүтээн байгуулалтыг ахиулан шинэ үр дүнд хүрч, гадаад солилцоо, хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэн өргөжүүлснээр, Макаогийн эдийн засаг хурдацтай сэргэж, нийгэм нь эесэг зохицонгуй, тогтвортой байдлаа хэвээр хадгалсаар ирсэн юм. Засаг дарга Хэ Ичэн болон Макаогийн засаг захиргааны онцгой бүсийн захиргааны ажлыг Төв Хорооноос бүрэн үнэлж байна. Шинэ эрин, шинэ аялалд бид хятад маягийн орчин үеийн шинэчлэлээр хүчирхэг улс орныг бүтээн байгуулж, үндэсний сэргэн мандалтын их үйлсэд өргөн дэмжиж байна. Төв Засгийн газар "Нэг улс, хоёр систем" гэсэн зарчмыг бүрэн дүүрэн, үнэн зөв,гүйцэд хэрэгжүүлж, "Эх орончид Макаог удирдах" зарчмыг бүрэн хэрэгжүүлж, засаг захиргааны онцгой бүсийн засаг дарга ба Макаогийн засаг захиргааны онцгой бүс иргэдээ удирдан улс орны хөгжлийн түүхэн боломжуудыг ашиглахыг бүрэн дэмжиж, Макаогийн өвөрмөц онцлогтой "Нэг улс, хоёр систем"-ийн амжилттай дадлыг үргэлжлүүлэн ахиулж, Макаогийн эх орондоо эргэн ирсний 25 жилийн ойн баярыг шинэ хөгжлийн ололт амжилтаар дүүрэн угтах болно” гэжээ.
