
ХКН-ын ӨМӨЗО-ы хорооны нарийн бичгийн дарга бөгөөд АТИХ-ын байнгын хорооны эрхлэгч Ли Жихэн 01 дүгээр сарын 26-ны үдээс хойш ӨМӨЗО-ы XIII удаагийн АТИХ-ын 2-р хурлын Хөххотын төлөөлөгчдийн багийн Засгийн Газрын ажлын тайланг хянан зөвлөхөд оролцсон байна. Тэрээр энэ үеэр хэлсэн үгэндээ:
- Ши Жиньпин даргын шинэ эриний Хятад улсын онцлогтой социализмын үзэл баримтлалыг суралцан хэрэгжүүлж, тогтвортой хөгжлийг баримтлан, Төв болон ӨМӨЗО-ы бүх төрлийн бодлогыг сайтар хэрэгжүүлж, орны төв хотын ажилд нэн сайн амжилт гаргахыг ахиулах хэрэгтэй гэсэн байна.
Хурлын талбайд төлөөлөгчид ажлын бодитой байдалтайгаа уялдуулан, Засгийн Газрын ажлын тайлангийн хүрээнд бодол саналаа чөлөөтэй ярилцаж байлаа. Энэ жил бол БНХАУ байгуулагдсаны 70 жилийн ойн баяр тохиож байна. Мөн чинээлэг нийгмийг бүх талаар байгуулах, нэгдүгээр зуун жилийн ажлын зорилгыг биелүүлэх чухал зангилаа болох жил, энэ жилийн ажлыг сайтар хийх нь туйлын чухал ач холбогдолтой. Хөххот бол Өвөр Монголын “Цонх”, “Дүр төрх” юм. Өндөрт зогсон алсыг харж, хотын бүтээн байгуулалтыг сайжруулан, агаарын бохирдол, замын түгжрэл, машины зогсоол цөөн зэрэг асуудлыг түргэн шийдвэрлэж, шинэ онгоцны буудал барих ажил болон, Хорингэр шяний шинэ дүүргийн бүтээн байгуулалтын ажлыг түргэтгэн ажиллах хэрэгтэй гэж Ли Жихэн дарга онцоллоо.
Аж үйлдвэр болон тариалан, хот хөдөөг зэрэг хөгжүүлэн, бизнес эрхлэгчдийг хүндлэн дэмжиж, бизнес эрхлэх сайн сайхан орчин нөхцөлийг бүрдүүлж өгөх хэрэгтэй. Төрөл бүрийн аюул түгшүүрийн эрсдэлийг хориглон бууруулах бодитой арга хэмжээг судлан тогтоож, аюул түгшүүрийг арилгах ажлыг сайтар хийх хэрэгтэй гэж хурлын үеэр онцолсон байна.
