solongonews
Өвөр Монгол: Умард хилийг ногоорууллаа
2023-11-03 16:27
”Гурван умард” төсөл хэрэгжиж эхэлснээс хойш Өвөр Монголын 12 аймаг хот, 100хошуу, сумыг хамарсан таван үе шатны төсөлд нийт 5 тэрбум 600 сая юаний хөрөнгө оруулалт хийж, 119 сая акр талбайн бүтээн байгуулалтын ажлыг гүйцэтгэж, энэ нь улсын хувьд 1/4 орчим хувийг эзэлжээ.

 

 

Дү Вэньхуа 30 метр өндөр ажиглалтын цамхаг дээр алгуурхан гараад харахад байгаль дэлхий нүд дүүрэн ногоон өнгөөр хучигдсан нь нэн таатайхан нүд баясгана. Цэвэр агаараар цээж дүүрэн амьсгалж, царайдаа сэтгэл хангалуун мишээл тодруулсан тэрээр:

- Энэ ой шугуйд гурван үеийн хүмүүсийн хүч хөдөлмөр шингэсэн! гэжтэрээр өөрийн эрхгүй сэтгэл дүүрэн хэлэв. Мөн тэрээр:

- Энэ нутагт уг нь элсэн далай, хужирт газар байсан.63 жилийн шаргуу хөдөлмөрөөр бүтээгдсэн Төрийн өмчийн Синьхуа ойн ферм нь 39 мянган акр талбай нутгийг ойжуулж, 4.3 сая мод тарьж, хужирт нутгийг үржил шимт тариалангийн талбай, цөлийг баян бүрд болгон өөрчилж, эх орныхоо умард нутгийн экологийн аюулгүй байдлын хамгаалалтыг бий болгожээ гэж хэллээ.

Дү Вэньхуа болӨМӨЗО-ны Баяннуур хотын Линьхэ дүүргийн төрийн өмчит "Синьхуа ойн ферм"-ийнзахирал бөгөөд түүний хэлснээр төрийн өмчит "Синьхуа ойн ферм" нь 1960 онд байгуулагдсан. Анх баригдаж байх үед экологийн орчин нь туйлын ширүүн байсан ба "Хавраас өвөл хүртэл бүтэн жилийн туршсалхилдаг" гэж нэг л үгээр тухайн орон нутгийн дүр төрхийг жинхэнэ утгаар нь нүдэнд харагдтал хэллээ.

- Тэр үеийн нөхцөл байдал маш хүнд, хоол хүнс, хувцас хунар багатай, багаж хэрэгсэл нь хуучин байсан. Мод тарьж байхад тэнгэрээс шар элс үлээж, бидний хөл доор эцэс төгсгөлгүй шар элс асгардаг байсан. Шинээр ухсан модны нүх нүд ирмэхийн зуур шар элсэнд дарагддаг байлаа гэжтухайн жилийн ойжуулалт, менежментийн талаар ойн фермийн78 настай тэтгэвэрт гарсан ажилтан Жя Кэминий дурсан ярина.

Манай улс 1978 онд "Гурван умард"-ын хамгаалалтын ойн системийг байгуулах төсөл эхлүүлж, түүнээс хойш Бээжин, Тяньжиний элсний эх үүсвэртэй тэмцэх хоёр дахь шатны төслийг дараалан хэрэгжүүлж байна. Төслийн дэмжлэг, улсын хөрөнгө оруулалтаар төрийн өмчит “Синьхуа” ойн ферм сайн чанарын модыг нутагшуулж, ойжуулалт, цөлжилтийн эсрэг томоохон ажлуудыг хийжээ. Ойн фермийн ажилтнууд олон жилийн турш мод тарих туршлагаараа элсэн цөлийн модны төрөл зүйлээр ойжуулах, салхинаас сэргийлж хөргөсөн суулгацаар ойжуулах, өндөр даралттай усны өрөмдлөгөөр ойжуулах зэрэг технологиудыг нэгтгэн дүгнэсэн. Энэ нь салхи, элсийг тогтворжуулахад өндөр үр дүнд хүрчээ. Гурван үеийн ойн тариаланчдын тасралтгүй хүчин чармайлтын үр дүнд 1960-аад онд элсэрхэг газар 21,500 акр талбай байсан бол 5,000 акр болж багасч, ойролцоох хоёр нуурын усны гадаргуу 500 акр байсан нь 700 акр талбай болон нэмэгдэж, ойн бүрхэвч 65 хувьд хүрсэн. Ойжуулалт, ногоон байгууламжийн үр дүнд ойн фермийн эргэн тойронд бичил уур амьсгал бий болж, элсэн шуурга, халуун хуурай салхи, мөндөр зэрэг гамшигт үзэгдлүүд эрс багасаж, одоо ойд 84 төрлийн ан амьтан болох гургуул, үнэг, тоншуул, мөн улиас, бургас, галоксилон аммодендрон зэрэг 36 төрлийн ургамал ургажээ.Ойр орчмын нууруудад мөнгөн мөрөг зэрэг 10 төрлийн загас байдаг бөгөөд экологийн орчныг чанарын хувьд сайжруулсан.

- Ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпин төрийн өмчит Синьхуа ойн фермд зочлохдоо улиасны зүйлийн шинж чанарыг тусгайлан асуусан. Улиас бол элсэнд тэсвэртэй сонгодог модны нэг төрөл юм. Үндсэн систем нь сайн хөгжсөн бөгөөд нэг модноос ой ургуулж чаддаг. Яг л манай ойн фермийн ажилчид шиг байгаль орчин хичнээн хатуу ширүүн байсан ч үргэлж доошоо үндсээ авч, дээшээ ургаж явдаг гэж хэлэв. Дү Вэньхуагийн сэтгэл хөдлөн:

- Ерөнхий нарийн бичгийн дарга ойн фермийн ажил маш хүнд хэцүү боловч маш сайнүр дүнд хүрсэн. Цаашид ч сайн ажиллах ёстой.Энэ бол бидэнд хамгийн том урам зориг, цаашид бид хоёр дахин хүчин чармайлт гаргаж, ойжуулалт, цөлжилттэй тэмцэх ажилд шамдах хэрэгтэй. Бид ойн аж ахуй, ойн бүрхэвчийг үргэлжлүүлэн нэмэгдүүлж, эх орныхоо умард хилийн ойжуулалтын илүү бат бөх ногоон хаалт босгох хэрэгтэй гэж урамтайхан ярина.

"Гурван умард" төсөл хэрэгжиж эхэлснээс хойш Өвөр Монголын 12 аймаг хот, 100хошуу, сумыг хамарсан таван үе шатны төсөлд нийт 5 тэрбум 600 сая юаний хөрөнгө оруулалт хийж, 119 сая акр талбайн бүтээн байгуулалтын ажлыг гүйцэтгэж, энэ нь улсын хувьд 1/4 орчим хувийг эзэлжээ. Бүс нутгийн ойн бүрхэвч, бэлчээрийн ургамлын бүрхэвч "хосоор нэмэгдсээр" байгаа бөгөөдэлс болон цөлжилтийн талбай "хосоор багассаар" байна. Хяналт, засалтын гол бүсүүд "Элс урагшилж, хүн нь ухарч байсан" нөхцөл байдалд томоохон өөрчлөлтийг,"Ногоон урагшилж, элс ухарсан" байдалд хүргэсэн байна.

Зохиогч: ШЮЕ ЛАЙ, БАО ЖИНЬФЭН, Б.ХУРЦ
Найруулагч: Б.ХУРЦ
Эх сурвалж : Солонго
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл