solongonews
Ли Чянь Хятад-Оросын бизнес форумд баяр хүргэх захидал илгээв
2023-05-24 09:27
Ли Чянь Хятад-Оросын бизнес форумд баяр хүргэх захидал илгээв.

Хятадын Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Чянь 05-р сарын 23-нд Хятад-Оросын бизнес форумд баяр хүргэх захидал илгээжээ.

Ли Чянь "Энэ оны 03-р сард дарга Ши Жиньпин ОХУ-д амжилттай төрийн айлчлал хийж, ерөнхийлөгч Путинтэй хоёр талын харилцааны шинэ зураг төсөл хамтран зуржээ. Энэхүү форум нь хоёр улсын төрийн тэргүүн нарын хүрсэн зөвшилцлийг хэрэгжүүлэх чухал арга хэмжээ юм. Хятад улс нээлттэй дэлхийн эдийн засгийг цогцлоохын тулд дэлхийн бусад орнуудтай, тэр дундаа Орос улстай харилцан ашигтай хамтын ажиллагааг бэхжүүлэхэд бэлэн байна. "Бүс ба зам"-ыг өндөр чанартайгаар хамтдаа барьж, дэлхийн эдийн засагт илүү тодорхой, хөгжлийн түлхэц өгөхөд бэлэн байна.

Хятадын тал Оросын талтай эдийн засаг, худалдааны солилцоог цаашид өргөжүүлж, тоо хэмжээ, чанарын хамтын ажиллагааг дэмжихэд бэлэн байна. Энэ удаагийн форум нь хоёр орны бизнесийн хүрээнийхэнд солилцоо, хамтын ажиллагааг бэхжүүлэх сайн индэр болж байна. Хоёр орны бизнес эрхлэгчид хэрэгцээ шаардлагыг бүрэн хангаж, хамтын ажиллагааны чадавхыг нааж өгнө гэдэгт найдаж байна. Ингэснээр хоёр орны прагматик хамтын ажиллагаанд шинэ агуулга, онцлох зүйлс, эрч хүч нэмж өгөх юм" гэжээ.

Найруулагч: Х.АРВИНТАЛ
Эх сурвалж : Синьхуанет
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл