solongonews
Хятад, Африкийн хамтын ажиллагааны чуулганы Бээжингийн уулзалт өндөрлөв
2018-09-05 18:00
Хятад, Африкийн хамтын ажиллагааны чуулганы Бээжингийн уулзалт өндөрлөв.

Хятад, Африкийн хамтын ажиллагааны чуулганы Бээжингийн дээд хэмжээний уулзалт 04-нд Бээжин хотноо өндөрлөлөө. Хурлаар Бээжингийн тунхаг, Үйл ажиллагааны Бээжингийн хөтөлбөрийг гаргасан нь өнөөгийн   дэлхийн чухал асуудлаар Хятад, Африк нийтлэг ойлголттой байгааг мөн, Хятад, Африк хамтран “Найман том үйл ажиллагаа” өрнүүлэх, Хятад, Африкийн хамтын   ажиллагааны чанар, үр өгөөжийг нэмэгдүүлэх, Хятад, Африкийн хувь заяаны улам   нягт хамтын цогц байгуулах шийдвэрийг харууллаа. БНХАУ-ын дарга Ши Жиньпин:   Бээжингийн уулзалтаар Хятад, Африкийн харилцааны түүхийн шинэ хуудас, Өмнөд Өмнөдийн хамтын ажиллагааны шинэ эрин үеийг нээлээ гэжээ. Мөн өдөр Хятад улсын   дарга Ши Жиньпин, чуулганы ээлжит дарга Өмнөд Африкийн ерөнхийлөгч Матамела   Рамафоса нар Удирдагчдын дугуй ширээний хурлыг хамтдаа даргалжээ.

Хурлын дараа Ши Жиньпин дарга ерөнхийлөгч Рамафоса, чуулганы шинэ дарга орон болох Сенегал улсын ерөнхийлөгч Маки Салл нар   хамтдаа сэтгүүлчидтэй уулзжээ. Ши Жиньпин хэлэхдээ: Энэ уулзалтыг “Хамтран ажиллаж, хамтдаа ашиг хүртэн, Хятад Африкийн хувь заяаны улам нягт хамтын цогцыг   хамт бүтээн байгуулъя” уриан дор зохион байгуулж, Хятад, Африкийн харилцааны   ирээдүйн хөгжлийг судлан, Хятад, Африкийн хамтын ажиллагааны агуу төлөвлөгөө   гаргалаа гэжээ. Ши Жиньпин хэлсэн үгэндээ: Хурлаас “Хятад, Африкийн хувь заяаны   улам нягт хамтын цогцыг хамтдаа бүтээн байгуулах тухай Бээжингийн тунхаг” гаргаж, дэлхий дахины болон бүс нутгийн өнөөгийн чухал асуудлуудаар Хятад, Африк   саналаа нэгтгэн, гар барилцаж, мөр зэрэгцэн урагшилж байгаа тухай дорвитой   мэдээллийг дэлхий дахинд хүргэлээ. Хурлаас “Хятад, Африкийн хамтын ажиллагааны   чуулганы Үйл ажиллагааны Бээжингийн хөтөлбөр (2019--2021)” гаргаж, ирэх 3 жил   Хятад, Африк хамтдаа өрнүүлэх “найман том үйл ажиллагаа”-г тогтоож, олон   салбарын ажил хэрэгч хамтын ажиллагааг бүх талаар эрчимжүүлсэн гэжээ.  

Ши Жиньпин хэлэхдээ: Одоо дэлхий ертөнц 100 жилд тохиогоогүй том өөрчлөлтийг туулж, дэлхий олон ургалч чиглэлээр хөгжиж, эдийн   засгийн даяаршил гүнзгийрэн, олон орны ард түмний хувь заяа урьд байгаагүй ихээр   нягт холбогдлоо. Үүний зэрэгцээ, дэлхийд тулгарч буй тогтворгүй, тодорхойгүй   зүйлс ил болж, хүн төрөлхтөн маш олон өрсөлдөөн сорилтыг хамтдаа туулах болоод   байна. Ийм нөхцөлд, хувь заяаны улам нягт хамтын цогцыг хамтдаа бүтээн байгуулах   ёстой гэж Хятад Африк хоёр тал санал нэгтэй үзсэн гэжээ.

Тэрээр хэлэхдээ: "Бид гар гараа барилцан, Хятад,   Африкийн хамтын үүрэг хүлээж, хамтран ажиллаж хамт ашиг хүртэх, жаргал зовлонгоо   хуваалцах, соёлыг хамтдаа хөгжүүлэх, аюулгүй байдлыг хамтдаа бий болгох, эвсэг   зохицонгуй хувь заяаны хамтын цогц байгуулахад бэлэн байна. Мөн стратегийн   холболт, бодлогын зохицуулалтаа эрчимжүүлж, Нэг бүс нэг замын хамтын ажиллагааг   ахиулан, Нэг бүс нэг зам санаачилгыг Африкийн холбооны "2063 оны   хөтөлбөр", НҮБ-ын 2030 оны тогтвортой хөгжлийн хөтөлбөр, Африкийн орнуудын   хөгжлийн стратегитай уялдуулж, үйлдвэрлэлийг дэмжих, дэд бүтцээр   холбох, худалдааг хялбарчлах, ногоон хөгжил, эрүүл мэнд, хүмүүнлэгийн солилцоо, энх тайван, аюулгүй байдлын "найман том үйл ажиллагаа"-г хэрэгжүүлж, Хятад, Африкийн хамтын ажиллагаанд улам их боломж олгон, хүч сэлбэхэд хоёр тал бэлэн   байна" гэжээ. 

Ши Жиньпин: Хятад, Африкийн хамтын ажиллагаа хөгжиж байгаа нь Африкийн хөгжлийг ахиулах төдийгүй Африкийн ард түмэн, Африкийн хөгжилд итгэх Олон улсын хамтын нийгэмлэгийн итгэлийг сэргээж, Олон улсын хамтын ажиллагааны түншлэлийн анхаарлыг татан, Африк дахь хөрөнгө оруулалт, хамтын ажиллагааг нэмэгдүүлнэ. Хятад, Африкийн удирдагчид Бээжингийн хурлаар чухал  нийтлэг ойлголтод хүрлээ. Хятад, Африкийн хамтын ажиллагааны чуулга уулзалт   Африкт хандах олон улсын хамтын ажиллагаа, Өмнөд Өмнөдийн хамтын ажиллагааны туг  болж, Бээжингийн дээд хэмжээний хурлын үр дүнг сайтар хэрэгжүүлэн, Хятад, Африкийн ард түмэнд улам их үр ашиг хүртээнэ гэжээ.

Рамафоса, Салл нар хэлэхдээ: Хятад, Африкийн   хамтын ажиллагааны чуулга уулзалт байгуулагдсан 18 жилийн турш, Африк, Хятад ялангуяа Африкийн орнууд хөгжлийн хурдаа түргэтгэх индэр боллоо. Энэ удаагийн   хурлаар ихээхэн үр дүнд хүрч, Африк, Хятадын ахан дүүсийн гүн зузаан найрсаг харилцааг харуулж, Африк, Хятадын харилцааны хөгжлийн хэтийн төлөвийг гаргав. Африк тив Хятад улстай хамт Африк, Хятадын иж бүрэн стратегийн хамтын ажиллагааны түншийн харилцааг гүнзгийрүүлж, "Бүс ба зам"-ыг байгуулан, Хятад, Африкийн хамтын ажиллагааны шинэ арга хэмжээг хэрэгжүүлж, Хятад, Африкийн хувь заяаны улам нягт хамтын цогц байгуулахад бэлэн байна гэжээ.

Ерөнхийлөгч Рамафоса хэлэхдээ: "Бид Ши Жиньпин   даргын дэвшүүлсэн "Бүс ба зам" санаачлагыг бүгд хүлээн авч дэмжиж байгаа бөгөөд тулгарч буй сорилтуудаа даван туулж байна. Бид энэ боломжийг ашиглан, Африкийн эх газрын сайжруулах шаардлагатай салбаруудаа сайжруулж байна. Ши Жиньпин дарга болон Хятадын засгийн газрын дэд бүтцийн бүтээн байгуулалт, аж үйлдвэржилт, тэнгисийн эдийн засаг, шинжлэх ухаан, технологи, эрүүл мэнд,   боловсрол, ур чадварын сургалт зэрэг Африкийн чухал салбарт хөрөнгө мөнгөний туслалцаа үзүүлсэн явдалд чин сэтгэлээсээ талархаж байна гэжээ.  

04-нд болсон дугуй ширээний хурлын үеэр Африкийн талын удирдлагууд: Хятад, Африкийн хамтын ажиллагааны чуулганы Йоханнесбургийн дээд уулзалтаар шийдсэн "Хамтын ажиллагааны 10 том төлөвлөгөө"-ний хэрэгжилтэд   сэтгэл хангалуун байна. Энэ удаагийн Бээжингийн дээд уулзалтын үеэр Ши Жиньпин даргын зарласан “8 том үйл ажиллагаа” зэрэг Африкийн ажил хэрэгч хамтын   ажиллагаанд өгсөн шинэ санаа, шинэ арга хэмжээг өндрөөр үнэлж байна. Мөн Африкийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн тэргүүлэх чиглэлийг бүрэн хамарсан санаачилга, арга хэмжээ Африк, Хятадын харилцааны хөгжлийн шилдэг загварыг бэхжүүлж, хоёр талын хамтын ажиллагааны хамтдаа хуваалцаж, хамтдаа хөгжин, хөгжиж буй орнуудын хүчин чадлыг нэмэгдүүлж, олон улсын жишигт нийцсэн илүү   шударга, оновчтой чиглэл рүү хөгжих болно. Хятад улс олон улсын шударга ёсны эрхийг баталгаажуулж, Африк болон хөгжиж буй орнуудын хууль ёсны эрх ашгийг хамгаалсаар ирсэнд бид баяртай байна. Хоёр тал олон салбарын хамтын ажиллагаагаа эрчимжүүлэх нь хөгжиж буй олон орны олон улсын харилцаан дахь үүрэг хариуцлага, үр дүнг дээшлүүлэх болно гэжээ.

Найруулагч: Б.МӨЧИР
Эх сурвалж : http://mongol.cri.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл