Цагаан идээний чанар сайн болохоор нутаг уснаас нь худалдан авахаар ирнэ. Бэйсийн сүмээс ойр байдаг давуу талтай болохоор жуулчид ч ирнэ. Ер нь ирсэн бүхэн гар хоосон гардаггүй нь тус дэлгүүрт ямар нэгэн ид шид байдаг болов уу гэж санагдуулна.

Тус дэлгүүрийн эзэн бол Булган сумын Эрдэнэтал багийн малчин Тахимаа юм. Нэг насаараа хөдөө нутагтаа малаа маллаж сүү саалиа нийлүүлэн боловсруулж ирсэн Тахимаа гуай нутгийн цагаан идээгээ хотын зах дэлгүүрт аваачиж борлуулах бодолтой болж 2010 онд Шилийн хотод "Нутаг" цагаан идээний дэлгүүр нээж, уламжлалт аргаар нийлүүлэн боловсруулсан хурууд, өрөм, шар тос, бяслаг зэрэг цагаан идээгээ борлуулж эхэлсэн байна. Мөн энэ үеэр хүмүүс ч орон нутгийн уламжлалт аргаар хийсэн идээ ундааг маш таашаах болсноор тэдний нутгийн үнээний сүүгээр хийсэн уламжлалт цагаан идээний борлуулалт ч сайн байх болжээ. Жилдээ 30-40 мянган юанийн цэвэр ашиг олдог ажээ.
2014 оны өвлийн эхний сар байж билээ. Ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпин Шилийнголд ажиллаж байхдаа Булган сумын мөнгөн өвлийн наадмыг сонирхсон юм. Наадам дээр Ерөнхий нарийн бичгийн даргыг монгол гэрт хүндэтгэн залж цай аягалан цагаан идээний дээжийг барьхад Ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпин нэг хэсэг өрөм авч амттай, сайхан байна гэж магтсан гэдэг. Төрийн тэргүүний магтаалд хүрсэн энэхүү цагаан идээг яг "Нутаг" цагаан идээний дэлгүүрийн эзэн Тахимаа гуай уламжлалт аргаар хийсэн байна.
Тахимаа гуайн өөрийн гараар хийсэн цагаан идээ нь төрийн тэргүүний магтаалыг хүртсэн бөгөөд өөрөө ч Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзан хамт зураг татуулсандаа маш их баярладаг байна. Цагаан идээнийхээ ажил үйлсийг үеийн үедээ залгамжлан хөгжүүлж, Ерөнхий нарийн бичгийн даргын магтаалд хүрсэн цагаан идээгээ илүү өргөн зах зээлд гаргахаар зориг шийдэв. Тахимаа гуай өөрийн дэлгүүртээ Ерөнхий нарийн бичгийн даргатай хамт татуулсан зургаа нандигнан хадгалж байдаг. Тэдний дэлгүүрт ирсэн зочид энэхүү зургийг сонирхон үздэг бөгөөд тус зургийн учир түүхийг сонсоод “Төрийн тэргүүний магтаалд хүрсэн цагаан идээ лавтай сайхан” гээд хурууд цагаан идээг нь илүү авдаг болсон гэнэ.
Одоо Тахимаа гуай жар хүрч, зарим ажлыг хийх гээд санаа байвч унаа хүрч ядах болсноор дэлгүүрээ охин Баямаадаа уламжлан өгч, өөрөө гол төлөв зааж сургах ажлыг хийдэг болжээ. Охин Баямаа нь ээжийнхээ дархан үйлсийг залгамжилж авсны дараа цаашид илүү хөгжүүлэх талаар арга ухаан зарж, хурууд, өрөм, шар тос, цөцгий зэрэг уламжлалт цагаан идээгээ хэрэглэгчдийн шаардлага хэрэгцээнд тохируулан олон төрөл болгосны дээр цэгээ, ингэний сүүний хурууд, борц, шар усны чихэр зэргийг нэмж борлуулснаас хэрэглэгчид илүү сонголттой болжээ. Энэ сууриндаа тэрээр вичат худалдаа, цахим худалдаа зэргийг ашиглан цагаан идээгээ борлуулснаас цагаан идээний борлуулалтын цар хүрээ нь өдрөөс өдөр өргөжиж, Бээжин, Тяньжинь, цаашлан өмнө орон хүртэл борлуулагдах болж, жилийн цэвэр орлого нь 80-90 мянган юань хүрэх болсон юм.
Саяхан болсон Шилийнгол цагаан идээ шалгаруулах анхны уралдаанд Баямаа цагаан идээний үзэсгэлэнд хоёрдугаар байранд оржээ. Тэрээр ээжийнхээ уламжлалт сүү сааль боловсруулах арга ухааныг эзэмшин Шилийнгол Ажил Мэргэжлийн Дээд Сургуульд суралцан тусгай мэргэжлийн саальчин болох замаар замнаснаас одоо нэгдүгээр зэрэглэлийн цолтой саальчин болоод байгаа юм. Цагаан идээ боловсруулдаг хүмүүс тусгай мэргэжлийн замаар замнах нь ирээдүйн хөгжлийн хандлага болно. Зах зээлийн энэхүү өөрчлөлтийг хянамгай ажсан Баямаа ингэж тусгай мэргэжлийн замаар замнаж яваа ажээ.
Ээж охин хоёр зах зээлийн өрсөлдөөнд зохицуулан цагаан идээний дэлгүүрээ ажиллуулж яваагаас "Нутаг" цагаан идээний борлуулалт өргөн болж, олон хэрэглэгчдэд таашаагдана.
