
Хятад улсын дарга Ши Жиньпин 23-ны үдээс хойш Бээжинд 6 орноос Хятадад суух шинэ элчин сайдын итгэмжлэх жуух бичгийг хүлээн авлаа.
Энэ зургаан элчин сайд бол Панамаас Хятадад суух сайд элчин сайд Роберт Стерлинг Куант, Унгараас Хятадад суух элчин сайд Мате Имре Пеци, Полышаас Хятада суух элчин сайд Вожсжеч Зажак Ковски , Исландаас Хятадад суух элчин сайд Гуннар Снорри Гуннарссон, Эквадораас Хятадад суух элчин сайд Карлос Ланеа, Мозамбикаас Хятадад суух элчин сайд Гоставо нар болно.

Ши Жиньпин шинээр элчин сайдын үүрэгт ажилд орж байгаа эдгээр элчин сайдад баяр хүргээд, өөр өөрийн орныхоо удирдагчид болон ард түмэнд дэвшүүлж байгаа чин сэтгэлийн мэндчилгээ болон сайн сайхны ерөөлийг уламжилж өгөхийг хүсээд, Хятадын засгийн газар та бүхний ажил үүргээ гүйцэтгэхэд дөхөм нөхцөл хангаж дэмжих болно. Та бүхэн гүүрийн үүргээ сайн гүйцэтгэж, өөр өөрийн орон болон Хятад улс хоорондын найрамдлыг бэхжүүлэх, хоёр талын харилцааг ахиулах идэвхтэй хувь нэмэр оруулахыг хүсэж байгаагаа илэрхийллээ.




