Орон нутгийн цагаар 09-р сарын 18-нд Хятадын дэд ерөнхийлөгч Хань Жэн Нью-Йорк хотноо болсон НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганд оролцох үеэрээ НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Гутерриш, АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтоний Блинкен нартай уулзав.
Хань Жэн Гутеррестэй уулзахдаа:
- Өнөөгийн дэлхий ертөнц зуун жилд тохиолдоогүй өөрчлөлт хурдацтай явагдаж, янз бүрийн тогтворгүй, тодорхой бус хүчин зүйлс хоорондоо нягт холбоотой байна. Олон улсын нөхцөл байдал хэдий чинээ нарийн төвөгтэй, хүнд байгаа байдалд жинхэнэ олон талт үзэл, хүчирхэг Нэгдсэн Үндэстний Байгууллага хэрэгтэй байна. Хятадын Ши Жиньпиний дэвшүүлсэн хүн төрөлхтний хувь заяаны хамтын цогцыг бүтээн байгуулах үзэл баримтлал болон “Бүс ба Зам санаачилга”, Дэлхий дахины хөгжлийн санаачилга, Дэлхий дахины аюулгүй байдлын санаачилга, Глобал соёл иргэншлийн санаачилга зэрэг нь НҮБ-ын үзэл санаа, зорилгод нийцэж, олон улсын хамтын нийгэмлэгт өргөнөөр хүлээн зөвшөөрөгдөж иржээ. Хятад улс ямагт дэлхийн энх тайвныг хамгаалагч, дэлхийн хөгжилд хувь нэмэр оруулагч, олон улсын дэг журмыг хамгаалагч байж, олон улсын үйл хэрэгт НҮБ-ын гол байр суурийг дэмжсээр ирсэн байна гэж хэлэв.
Гутерриш:
- Хятад улс НҮБ-ын үйл ажиллагааг тууштай дэмжиж байгаад талархаж байгаагаа илэрхийлж, дарга Ши Жиньпиний дэвшүүлсэн чухал санаачилгуудыг өндрөөр үнэлж, Хятад улс бүх дэлхийг зөв чиглэл уруу удирдан дагуулахыг тэсэн ядан хүлээж байна гэж хэллээ.
Хань Жэнг Блинкентэй уулзахдаа:
- Хятад, АНУ-ын эрүүл, тогтвортой харилцаа хоёр улс болон дэлхийн аль алинд нь ашигтай. Хятадын хөгжил бол сорилт гэхээсээ илүү боломж, АНУ-ын хувьд эрсдэл гэхээсээ илүү ашиг юм. Хоёр тал харилцан амжилт, нийтлэг хөгжил дэвшилд хүрч чадна. Хятад улс АНУ-д хандах бодлогодоо тасралтгүй, тогтвортой байдлыг хадгалж, дарга Ши Жиньпиний дэвшүүлсэн харилцан хүндлэл, энх тайван хамтын ажиллагаа, ялалт байгуулсан хамтын ажиллагааны гурван зарчмын дагуу Хятад-Америкийн харилцааг шийдвэрлэдэг. АНУ, Хятад хоёр тал зөв чиглэл уруу урагшилж, Балийн уулзалт дээр хоёр улсын төрийн тэргүүний хүрсэн чухал зөвшилцлийг хэрэгжүүлж, бодит үйл ажиллагаа явуулж, таатай нөхцөл байдлыг бий болгож, харилцан ойлголцол, харилцан ашигтай, хамтын ажиллагааг өргөжүүлэхийн төлөө илүү ихийг хийж, Хятад, АНУ-ын харилцааг эрүүл, тогтвортой замд эргэн оруулахад дэмжлэг үзүүлнэ гэдэгт найдаж байна. Энэ нь хоёр улс болон дэлхийд бүр маш ашиг тустай явдал юм гэж ярьлаа.
Блинкен:
- АНУ Хятадын тал илүү их амжилт тогтоож, дэлхийн эдийн засгийн өсөлтийг үргэлжлүүлэн дэмжинэ гэдэгт найдаж байна. Мөн Хятад улстай харилцаагаа бэхжүүлэх, санал зөрөлдөөнөө зохицуулж, хамтын ажиллагааг дэмжин, АНУ,Хятадын харилцааг тогтвортой хөгжүүлэхийг тэсэн ядан хүлээж байна гэсэн байна.
