18-нд, АИХ-ын ордонд БНХАУ-ын дарга Ши Жиньпин Хятадад хүрэлцэн ирж, зуны Давосын чуулга уулзалтад оролцож байгаа Сербийн Ерөнхийлөгч Александер Вучичтай уулзсан байна.
Ши Жиньпин: Хятад, Серби хоёр орны уламжлалт найрамдал бат бэх үндэс суурьтай бөгөөд улс төрийн харилцан итгэлцэл, ажил хэрэгч хамтын ажиллагааны баялаг үр бүтээлтэй юм. Ерөнхийлөгч тантай хоёр орны хамтын ажиллагааны тохиролцсон чухал нийтлэг ойлголтыг нухацтай хэрэгжүүлж, БНХАУ-Сербийн харилцааг цаашид хөгжүүлэхэд бид маш их баяртай байна гэжээ.
Вучич: Сербийн ард түмэн Хятадын ард түмэнд гүн зузаан хайр сэтгэлтэй байдаг. Сербийг байнга дэмжсээр ирсэн Хятадад улсад талархаж байна. Хятад улстай чиг үнэнч түнш болж, бие биенээ дэмжиж, хоёр орны өнө батын нөхөрлөлийг бий болгохыг хүсэж байна гэжээ.
