solongonews
БНХАУ-Саудын Араб хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ
2019-02-25 10:00
БНХАУ-Саудын Араб хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ

БНХАУ-ын дарга Ши Жиньпин болон Саудын Арабын угсаа залгамжлах хунтайж Мохаммед бин Салман нар хоёрдугаар сарын 22-ны өдөр уулзаж, хоёр талын эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэн бэхжүүлэхээр тохиролцов. 

"Цаашид эдийн засгийн хамтын ажиллагаагаа өргөжүүлж, Саудын Арабын эдийн засгийн нефтийн бүтээгдэхүүнээс хамааралтай байдлыг зогсоох эдийн засгийн шинэчлэлийн төлөвлөгөөнд тусална" гэж   БНХАУ-ын дарга Ши Жиньпин хэлсэн байна.

Үүний хариуд М.Салман, Бүс ба Зам санаачилгыг дэмжиж, БНХАУ-тай харилцаагаа гүнзгийрүүлэх хүсэлтэй байгаагаа илэрхийлэв. 

Найруулагч: Б.СҮЛДЭЭ
Эх сурвалж : Синьхуа Агентлаг
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл