solongonews
Ши Жиньпин АНУ-ын Калифорни мужийн амбан захирагч Гавин Ньюсомтой уулзав
2023-10-26 16:24
Ши Жиньпин АНУ-ын Калифорни мужийн амбан захирагч Гавин Ньюсомтой уулзав.

   Хятад улсын дарга Ши Жиньпин 10-р сарын 25-нд Ардын Их Хурлын Танхимд АНУ-ын Калифорни мужийн амбан захирагч Гавин Ньюсомтой уулзав.

   Ши Жиньпин хэлэхдээ "Хятад, АНУ бол дэлхийн хамгийн том хоёр эдийн засгийн цогц, эдийн засгийн нийт хэмжээ нь дэлхийн нийт эдийн засгийн гуравны нэгээс давж, нийт хүн ам нь дэлхийн бараг дөрөвний нэгийг эзэлж, хоёр талын худалдааны хэмжээ нь дэлхийн тавны нэг орчимд хүрч байгаа бөгөөд хоёр талын ашиг сонирхол нягт уялдаатай байдаг. АНУ-д чиглүүлсэн Хятадын бодлого тууштай байдаг. Тухайлбал харилцан хүндэтгэж, энх тайвнаар зэрэгцэн орших, хамтаар хожих зарчмыг баримталсаар ирсэн. Хятад улс энэ чиглэлээр үргэлжлүүлэн ажиллах бөгөөд АНУ Хятадтай хоёр талаасаа ойртон хамтран ажиллана гэдэгт найдаж байна. Хятад АНУ-ын харилцааг хөгжүүлэхийн амьжиргааны хүч орон нутагт байдаг. Миний бие Хятад, АНУ-ын олон салбарын солилцоо, орон нутгийн хамтын ажиллагааг дээд хэмжээнд чухалчлан үздэг бөгөөд үргэлжлүүлэн дэмжинэ" гэжээ. 

   Гавин Ньюсом хэлэхдээ "Сүүлийн хэдэн арван жилд Хятад улс хөгжлийн салбарт, ялангуяа сүүлийн жилүүдэд шинэ эрчим хүчний салбарт ер бусын амжилт гаргаж байна. АНУ, Хятадын харилцаанаас илүү чухал харилцаатай дэлхийн өөр ямар ч улс орон байхгүй, АНУ-Хятадын харилцаа нь АНУ-ын ирээдүй, ард түмний аз жаргалтай холбоотой юм. Орон нутгийн оролцоо нь АНУ-Хятадын харилцааны чухал хэсэг юм. Түүхэндээ Хятадууд Калифорнийн бүтээн байгуулалтад чухал хувь нэмэр оруулж ирсэн бөгөөд Калифорни нь АНУ-ын Хятадтай хамтран ажиллах чухал үүд хаалга байсаар ирсэн билээ. Калифорни Хятадын урт хугацааны, тогтвортой, бат бөх түнш болоход бэлэн байна" гэв.

 

Найруулагч: Х.АРВИНТАЛ
Эх сурвалж : Синьхуанет
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл