Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орнуудын тэргүүн нарын зөвлөлийн 23-р хуралдаанд Хятад улсын дарга Ши Жиньпин 07-р сарын 04-ний өдрийн үдээс хойш Бээжингээс цахимаар оролцож, үг хэлэв.
Ши Жиньпин хэлэхдээ "Өнөөгийн дэлхий ертөнц үймээн самуунаар дүүрч, зуун жил тохиогоогүй өөрчлөлтүүд хурдацтай явагдаж, хүний нийгэм урьд өмнө байгаагүй сорилттой тулгарч байна. Эв нэгдэл үү, эсвэл хагарал уу? Энх тайван уу, эсвэл зөрчилдөөн үү? Хамтын ажиллагаа юу, эсвэл сөргөлдөөн үү? Эдгээр нь дахинтаа цаг үеийн асуулт болжээ. Миний хариулт гэвэл бүх улс орны ард түмний сайн сайхан амьдралын төлөөх хүсэл тэмүүлэл бол даруй бидний эрэл хөөцөлдөл бөгөөд энх тайван, хөгжил, хамтын ажиллагаа, харилцан ашигтай байдал гэх мэт цаг үеийн чиг хандлагыг няцааж болохгүй юм" гэжээ.
