solongonews
БХАТИХ-ын Байнгын хорооны дарга Ли Жаньшү Чүн Чин хотын төлөөлөгчдийн хэсгийн хэлэлцүүлэгт оролцов
2019-03-10 10:24
БХАТИХ-ын Байнгын хорооны дарга Ли Жаньшү Чүн Чин хотын төлөөлөгчдийн хэсгийн хэлэлцүүлэгт оролцов.

ХКН-ын Төв хорооны улс төрийн товчооны байнгын гишүүн, БХАТИХ-ын Байнгын хорооны дарга Ли Жаньшү 03 дугаар сарын 09-нд XIII сонгуулийн БХАТИХ-ын II чуулганы Чүн Чин хотын төлөөлөгчдийн хэсгийн хэлэлцүүлэгт оролцов.

Төлөөлөгчдийн илтгэлийг сонссоныхоо дараа Ли Жаньшү хэлсэн үгэндээ, шинэ зууны АТИХ-ын ажлыг сайн хийхэд Ши Жиньпиний шинэ зууны Хятадын онцлогтой социализмын үзэл санаагаар жолоодлого болгож, Ши Жиньпин ерөнхий нарийн бичгийн даргын АТИХ-ын тогтолцоог боловсронгуй болгох тухай чухал үзэл санааг гүнзгий суралцан, намын удирдлагыг ухамсраасаа АТИХ-д ямагт хэрэгжүүлж, АТИХ-ын тогтолцоо зөв замаар урагшлахыг баталгаажуулах хэрэгтэй. Чүн Чин хот Ши Жиньпиний даргын Чунчин хотын ажилд тавьсан чухал заавар шаардлагыг сайтар суралцан, хөгжлийн шинэ үзэл ойлголтыг хэрэгжүүлэн, ядуугаас ангижруулах ажлыг сайтар хийж, экологийг тэргүүнд чухалчлах, ногоон хөгжлийн замаар хэлбэрэлтгүй замнаж, өндөр чанартай хөгжихийг урагшлуулах, сайн амьдралыг бүтээхийн тулд хичээх хэрэгтэй гэжээ.

Найруулагч: Б.Сүлдээ
Эх сурвалж : Синьхуа Агентлаг
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл