solongonews
Ли Кэчян Финландын Ерөнхийлөгч Саули Нинистотой уулзав
2019-01-15 20:37
Ли Кэчян Финландын Ерөнхийлөгч Саули Нинистотой уулзав.

БНХАУ-ын Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Кэчян 01 дүгээр сарын 15-ны өдөр Ардын Их Хурлын Танхимд БНХАУ-д төрийн айлчлал хийж буй Финландын Ерөнхийлөгч Саули Нинистог хүлээн авч уулзав.

Ли Кэчян хэлэхдээ:

- Хятад, Финландын харилцаа урт хугацааны турш тогтвортой хөгжиж, Хятад болон Барууны орнууд хоорондын харилцааны манлайд явж ирсэн. Өчигдөр Ши Жиньпин дарга ерөнхийлөгч тантай үр өгөөж ихтэй уулзалт зохион байгуулж, хоёр талын харилцааны цаашдын хөгжлийн талаар төлөвлөгөө боловсруулсан. Хятад улс Финлянд улстай хамт Хятад, Финляндын харилцааг илүү үр дүнд хүргэж, хоёр орны харилцаанд түлхэц өгөх шинэ эрч хүчийг бүтээхэд бэлэн байна гэжээ.

Нинисто хэлэхдээ:

- Миний бие Хятадад айлчлах бүрдээ Хятад улс хөгжлийн шинэ шатанд гарсныг олж мэдэрдэг. Энэ нь мөн Финлянд болон бусад улс орнуудад боломж олгодог. Хятад улс өнөөгийн дэлхийд тогтвортой хүч чадал хангаж байна. Финлянд нь Хятад улс хоорондын харилцаа, Хятадын том зах зээлийг чухалчлан үздэг. Хоёр тал хамтдаа хоёр орны аж ахуйн нэгжүүд, ялангуяа жижиг, дунд үйлдвэрүүд хоорондын хамтын ажиллагаагаа эрчимжүүлж, цаг уурын өөрчлөлт, технологийн шинэчлэл, цэвэр эрчим хүч зэрэг салбарын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн, олон талт худалдааны системийг хамгаалах талаар хамтран ажиллахыг хүсэж байна гэжээ.

Төрийн зөвлөлийн байнгын гишүүн бөгөөд ГХЯ-ны сайд Ван И уулзалтад оролцов. 

Найруулагч: С.УРЬХАН
Эх сурвалж : Синьхуа сайт
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл