ХКН-ын Төв хорооны Улс төрийн товчооны байнгын хорооны гишүүн, БХАТИХ-ын Байнгын хорооны дарга Ли Жаньшү 25-28-ны өдрүүдэд Фужянь мужийн Чюаньжөү, Фужөү, Наньпин зэрэг газруудад ажиллав. Тэрээр: Ши Жиньпиний шинэ эриний Хятадын онцлогтой социализмын үзэл санаагаар жолоодлого болгож, бүх талаар хуулийн засаглал явуулахад БХАТИХ-ын чухал үүргийг бүрэн гүйцэтгэж, чансаатай хөгжих, өөрчлөлт шинэчлэлтийг урагшлуулах, социализмын орчин үеийн бүтээн байгуулалтыг биелүүлэхэд хуулийн засаглалын баталгаа хангах хэрэгтэй гэж онцлов.
Ли Жаньшү хэлсэн үгэндээ: 16 жилийн өмнө Ши Жиньпин “Жиньжянгийн туршлага”-ыг дүгнэн дурдсан нь Жиньжян түүнчлэн Фужянь мужийн өөрчлөлт хөгжилд чухал арга зам, үйл ажиллагааны удирдамж болсон бөгөөд одоо ч гээд чухал их жолоодох ач холбогдолтой юм. Ши Жиньпин ерөнхий нарийн бичгийн даргын Фужянь мужид ажиллаж байсан хугацаан дахь шинэ бүтээмжийн онол практик бол үзэл санаа, оюун санааны эрхэм үнэтэй өв юм. Үүнийг байнга суралцах мөртөө шинэчилж, хэрэглэж, практикийн дунд ойлголтоо тасралтгүй гүнзгийрүүлж, урт удаан хугацаанд баримтлан хэрэгжүүлэх хэрэгтэй гэв.
Ли Жаньшү тус мужид ажиллахдаа хэлсэн үгэндээ: БХАТИХ ба түүний байнгын хороо нь улсын дээд эрхт байгууллагын хувьд ардчиллын хуулийн засаглалын бүтээн байгуулалтын нэгдүгээр фронтод байгаа бөгөөд бүх талаар хуулийн засаглал явуулахад чухал их хариуцлагатай, чухал үүрэг хариуцлагыг хүлээж байна. Намын хууль тогтоох ажил дахь удирдлагыг баримталж, БХАТИХ-ын хууль тогтоох ажил дахь удирдан дагуулах үүргийг хэрэгжүүлж, өөрчлөлт хөгжил, тогтвортой байдлын хэрэгцээ шаардлагад зохицон, хуулийн тогтолцооны системийг тасралгүй боловсронгуй болгох хэрэгтэй гэсэн байна.
