ХКН-ын төв хорооны улс төрийн товчоо 12-р сарын 25, 26-нд ардчилсан хурал хийж, шинэ онолоор үзэл санаагаа зэвсэглэж, улс төрийн, чухал талыг бодолцох, гол цөмийн, төв уруу нэгдэх үзэл ухамсрыг бэхжүүлж, замнал, онол, тогтолцоо, соёлдоо итгэлтэй байж, Ши Жиньпиний намын төв хорооны цөм, нийт намын гол цөмийн байр суурийг хамгаалж, намын төв хорооны нэр хүнд, төвлөрсөн нэгдмэл удирдлагыг эрс хамгаалж, хариуцлагаа зоригтой хүлээж, үнэнч, ажил хэрэгчээр намын төв хорооны шийдвэр, бодлогыг хэрэгжүүлэхээр гол болгон, төв хорооны улс төрийн товчооны ажилтай холбогдуулж, шүүмжлэл, өөрсдийгөө шүүмжлэх ажил өрнүүллээ.
ХКН-ын төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпин хурлыг даргалж чухал үг хэлсэн юм.
Хурлын өмнө холбогдох тал бэлтгэл ажил хийж, төв хорооны улс төрийн товчооны нөхөд холбогдох албаны хүмүүстэй санал бодлоо хуваалцан, оршиж буй асуудлыг шүүмжлэн хэлэлцэж, хэлэх үгээ бэлтгэж редакторласан байна. Хурал юуны өмнө намын XIX их хурлаас хойших төв хорооны улс төрийн товчоо төвийн найман зүйлд тогтоолыг хэрэгжүүлсэн байдлын тайланг хянан хэлэлцлээ. Дараа нь улс төрийн товчооны нөхөд дараалан үг хэлж, шаардлага ёсоор харьцуулан өөрсдөө дүгнэлт хийв. Улс төрийн товчооны нөхөд асуудлыг гүн гүнзгий ойлгон мэдэж, нухацтай ярьж, санал бодлоо илэн далангүй дэвшүүлж, үзэл санаагаа нэгтгэн, зүг чигээ тодорхойлж, хүчээ нэгтгэх зорилгодоо хүрсэн юм.
Улс төрийн товчооны нөхдийн хэлсэн үг гурван гол талыг харууллаа. Нэг. Ши Жиньпиний шинэ эриний Хятадын онцлогтой социалист үзэл санаанаас суралцаж, намын төвлөрсөн, нэгдмэл удирдлагыг чангатгах тухай ХКН-ын төв хорооны улс төрийн товчооны тогтоолыг сайтар хэрэгжүүлж, Ши Жиньпиний намын төв хорооны гол цөм, намын гол байр суурь, намын төв хорооны нэр хүнд, төвлөрсөн нэгдмэл удирдлагыг эрс хамгаалж, улс төрийн хариуцлагаа бэхжүүлэн, улс төрийн чадвараа дээшлүүлэх.
Хоёр. Намын төв хорооны шийдвэрт бодлогыг хэрэгжүүлж, намын хөгжлийн шинэ үзэл баримтлалыг хэрэгжүүлэн, шинэ байдал, шинэ сорилтыг даван туулж, ажлын хэрэгжилтэд хүч тавих.
Гурав. Намын төв хорооны “Найман зүйлийн тогтоол”, нарийн заалтын үзэл санааг ухамсраараа хэрэгжүүлж, цэвэр ёс журамтай байж, гэр бүл, үр хүүхэд, хамт ажиллаж буй хүмүүсээ сайн удирдаж, хэлбэрдэх үзэл, хүнд суртлаас сэргийлэх зэрэг болно.
Ши Жиньпин: Шинэ зуунд Хятадын онцлогтой социалист үзэл баримтлалыг хэрэгжүүлэн хөгжүүлэх нь агуу их нийгмийн хувьсгал болно. Биднийг заавал маш олон шинэ түүхт онцлогтой агуу их тэмцэл хийхийг шаардаж, олон бэрхшээлийг даван туулж, эрдэм чадварын түвшнээ дээшлүүлж, тэмцлийн үзэл санаатай байх хэрэгтэй гэж онцолсон байна.
