solongonews
Ши Жиньпин дарга гадаадад айлчлахаар явлаа
2018-11-27 16:48
Ши Жиньпин дарга гадаадад айлчлахаар явлаа.

Испанийн хаан Фелипе VI, Бүгд Найрамдах Аргентин улсын ерөнхийлөгч Маурисио Макри, Бүгд Найрамдах Панам улсын ерөнхийлөгч Хуан Карлос Варела, Бүгд Найрамдах Португали улсын ерөнхийлөгч Марсело Ребело де Соуза нарын урилгаар энэ дөрвөн оронд төрийн айлчлал хийж, Аргентинд болох Их хорийн удирдагчдын XIII чуулга уулзалтад оролцохоор БНХАУ-ын дарга Ши Жиньпин 11-р сарын 27-нд тусгай нисэх онгоцоор Бээжингээс морджээ.

Айлчлалын бүрэлдэхүүнд тэргүүн хатагтай Пэн Лиюань, ХКН-ын Төв хорооны Улс төрийн товчооны гишүүн, Төв хорооны Нарийн бичгийн дарга нарын газрын гишүүн, Төв хорооны Тамгын газрын дарга Дин Шюёшян, ХКН-ын Төв хорооны Улс төрийн товчооны гишүүн, Төв хорооны Гадаад харилцааны ажлын хорооны Тамгын газрын дарга Ян Жечи, Төрийн зөвлөлийн гишүүн бөгөөд ГХ-ийн сайд Ван И, УТЗЗ-ний БХХ-ны дэд дарга бөгөөд Хөгжил өөрчлөлтийн үндэсний хорооны дарга Хэ Лифэн нар явсан байна.

Найруулагч: Б.МӨЧИР
Эх сурвалж : http://mongol.cri.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл