Есдүгээр сарын 30-нд Бээжин хотын Тянь-Аньмэний өргөн чөлөөнд Амь үрэгдсэн баатруудын хөшөөнд цэцэг өргөх ёслол боллоо. Тус ёслолд Ши Жиньпин, Ли Кэчян, Ли Жяньшү, Ван Ян, Ван Хүнин, Жао Лэжий, Хань Жэн, Ван Чишань зэрэг нам төрийн удирдагчид нийгмийн олон этгээдийн төлөөлөгчдийн хамт оролцсон юм.

10:00 цагт Ардын баатруудын хөшөөнд цэцэг өргөх үйл ажиллагаа ёслол төгөлдөр эхэллээ. Цэргийн найрал хөгжмийн анги “Журамт цэргийн марш”, БНХАУ-ын төрийн дууллыг эгшиглүүлэв. Төрийн дууллыг дуулах ёслолын дараа бүгд чимээгүй зогсож, Хятадын ардын чөлөөлөх үйл хэрэг, бүгд найрамдах улсын бүтээн байгуулалтын төлөө амь үрэгдсэн баатруудад эмгэнэл илэрхийлэв. Дараа нь амьд цэцэг барьсан хүүхэд багачууд ардын баатруудын дурсгалын хөшөөнд хүндэтгэл илэрхийлж "Бид коммунизмын залгамжлагч" дууг дуулж ёсолсон байна.


Дараа нь Ши Жиньпин зэрэг нам төрийн удирдагчид Ардын баатруудын хөшөөнд цэцгийн хэлхээ өргөжээ. Түүний дараа хүүхэд багачууд болон нийгмийн олон этгээдийн төлөөлөл Ардын баатруудын хөшөөнд амь цэцэг өргөж тэд нарыг дурсан санагалзаж байгаа сэтгэлээ илтгэжээ.

Цэцэг өргөх ёслолыг ХКН-ын Төв хорооны улс төрийн товчооны гишүүн, Бээжин хотын намын хорооны нарийн бичгийн дарга Цай Чи даргалжээ. Ёслолд ХКН-ын Төв хорооны улс төрийн товчооны гишүүн, Төв хорооны нарийн бичгийн дарга нарын газрын дарга, БХАТИХ-ын байнгын хорооны орлогч дарга, Төрийн зөвлөлийн гишүүн, Ардын дээд шүүхийн дарга, Ерөнхий прокурор, БХУТЗЗ-ний дэд дарга, Төв хорооны цэргийн төв зөвлөлийн гишүүд оролцсон юм.

