solongonews
”Хятадын хүний эрхийг хууль зүйн баталгаатай болгох тухай шинэ ахиц” хэмээх цагаан ном нийтлэв
2017-12-15 21:38
”Хятадын хүний эрхийг хууль зүйн баталгаатай болгох тухай шинэ ахиц” хэмээх цагаан ном нийтлэв

15-нд Хятадын Төрийн зөвлөлийн хэвлэлийн алба "Хятадын хүний эрхийг хууль зүйн баталгаатай болгох тухай шинэ ахиц” хэмээх цагаан ном нийтэлсэн байна.

Цагаан номд: Хятад улс олон жилийн турш хуулийн дагуу улсаа засах үндсэн бодлого баримталж, социалист, хуулийн засаглалт улс байгуулахаар хичээж, хүний эрхийг хууль зүйн баталгаатай болгох талаар тасралтгүй шинэ ахиц гаргасан байна. ХКН-ын XVIII их хурлаас хойш, нөхөр Ши Жиньпинээр төв болгосон Намын төв хороо, ард олноор төв болгох хөгжлийн үзэл баримтлалаар, хүний эрхийг хүндэтгэн баталгаажуулахыг, социалист, хуулийн засаглалт улс орон байгуулахыг чухал байранд тавьж, Хятадын хүний эрхийг хуулийн дагуу байгуулах шинэ эрин үеийг эхлүүлсэн юм гэжээ.

Тус номд: ХКН-ын XIX их хурал хуулийн дагуу улс орноо засах практикийн тухай чухал байршуулалт хийжээ. Одоо Ши Жиньпиний шинэ цаг үеийн Хятадын онцлогтой социалист үзэл санааны удирдлагын дагуу аугаа мөрөөдлөө биелүүлэх замд социалист хуулийн засаглалт улс орны байгуулалт баялаг амжилтад хүрэх нь дамжиггүй юм. Хятадын хүний эрхийг хууль зүйн баталгаатай болгох үйл хэрэгт ихээхэн ахиц гарч, Хятад улс хүн төрөлхтний улс төрийн соёлыг хөгжүүлэх талаар улам их хувь нэмэр оруулах болно гэжээ. 

Найруулагч: ЧҮНЬ ЯНЬ
Эх сурвалж : mongol.cri.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл