Орон нутгийн цагаар 7-р сарын 3-ны орой дарга Ши Жиньпин Астанад ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путинтэй уулзав.

Ши Жиньпин хэлэхдээ"Энэ оны 5-р сард ерөнхийлөгч Путин Хятадад төрийн айлчлал хийж, Хятад, Орос хоёр орны дипломат харилцаа тогтоосны 75 жилийн ойн түүхэн чухал зангилаа үеэр бид хоёр орны харилцааг хөгжүүлэх талаар чухал төлөвлөгөө, зохицуулалт хийсэн. Одоогийн байдлаар хоёр тал бидний тохиролцсон нийтлэг ойлголтыг бүрэн хэрэгжүүлж, хоёр орны олон салбарын хамтын ажиллагааг ахиулж, товлосон замаар тууштай урагшилж байна. Олон улсын нөхцөл байдал, гадаад орчны хямралтай нүүр тулж буй нөхцөлд хоёр тал үеийн үед найрамдалтай байх анхдагч хүсэл зорилтоо үргэлжлүүлэн баримталж, ард түмэнд үр өгөөжөө өгөхийг бататгаж, Хятад Оросын харилцааны өвөрмөц үнэ цэнийг тасралтгүй хөгжүүлж, хамтын ажиллагааны дотоод хөдөлгөгч хүчийг ашиглах ёстой. Мөн хоёр орны хууль ёсны эрх ашгийг хамгаалж, олон улсын харилцааны үндсэн хэм хэмжээг сахин биелүүлэхэд хүчин чармайлт гаргана".
Ши Жиньпин хэлэхдээ"Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын Астанагийн дээд хэмжээний уулзалт маргааш болох бөгөөд энэ нь тус байгууллагын энэ оны хамгийн чухал хөтөлбөр юм. Би Ерөнхийлөгч Путин болон төрийн тэргүүн нартай Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын бүтээн байгуулалт, олон салбарт хамтран ажиллах, тус байгууллагын тогтвортой, урт хугацааны хөгжилд тус дөхөм үзүүлэх, ШХАБ-ын хувь заяаны нэн нягт харилцаатай цогц нэгдлийг буй болгох талаар гүнзгий ярилцахыг хүсэж байна".

Энэ оны тавдугаар сард БНХАУ-д хийсэн төрийн айлчлалын үеэр Ши Жиньпин дарга намайг халуун дотноор хүлээн авсанд Путин талархаж байгаагаа илэрхийлэв.Мөн тэрээр“Бид Орос,Хятадын хооронд дипломат харилцаа тогтоосны 75 жилийн ойг хамтдаа тэмдэглэж,Орос,Хятадын харилцааны цаашдын хөгжлийн төлөвлөгөөг гаргана.Одоогийн байдлаар Орос, Хятадын харилцаа түүхэн дэх хамгийн өндөр түвшинд байгаа юм.Орос Хятадын харилцаа эрх тэгш, харилцан ашигтай байдаг бөгөөд энэ нь гуравдагч этгээдэд чиглээгүй бөгөөд хоёр ард түмэнд ч ашигтай билээ.Орос улс Хятад улсын үндсэн ашиг сонирхол, хууль ёсны эрх ашгийг хамгаалахыг дэмжиж, гаднын хүчин Хятадын дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцож, Өмнөд Хятадын тэнгисийн асуудалд хөндлөнгөөс оролцохыг эсэргүүцэж байна.Хятад улс Шанхайн хамтын ажиллагааны байгууллагыг даргалах гэж байна.Орос улс Хятадын ажлыг бүрэн дэмжиж, тус байгууллагын олон улсын нөлөөг тасралтгүй дээшлүүлж, бүс нутгийн энх тайван, аюулгүй байдлыг сахин хамгаалж, олон улсын хөгжилд тус дөхөм үзүүлэхийн төлөө бусад гишүүн орнуудтай хамтран ажиллах болно. Энэ жил БРИКС-ийн ээлжит дарга болсны хувьд Орос улс БРИКС-ийн хамтын ажиллагааны асуудлаар Хятад улстай харилцаа холбоо, зохицуулалтаа бэхжүүлэхийг хүсэж байна”.
