solongonews
Номын хишигт Хятад улс
2023-06-14 17:27
Номын хишигт Хятад улс

   Дөрөвдүгээр сарын 23-ны өдөр бол Дэлхийн номын өдөр. Хятадын Жэжян мужийн Ханжөү хотод Үндэсний ном уншлагын хоёр дахь чуулган нээлтээ хийлээ. Шүлэг шиг үзэмж төгс Жяннаны бүс нутагт Шизи нуурын эрэг дээр хүмүүс ном уншлагын нээлтийн үзэсгэлэнд оролцож, уншихын сайхныг, баяр баясгалангаа хуваалцана. "Унших нь хүн төрөлхтөнд мэдлэг олж авах, цэцэн мэргэн ухаан, гэгээрүүлэх, ёс суртахууныг хөгжүүлэх чухал арга зам юм. Уншсанаар хүмүүс сэтгэл санаагаа сэргээж, эрүүл саруул хүсэл зорилтыг бий болгож, жавхаа төгөлдөр сэтгэлгээг хөгжүүлэх боломжтой болно."

Жилийн өмнө Ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпин үндэсний анхны ном уншлагын чуулганд баярын захидал илгээж, хүүхдүүдийг унших дадал хэвшилтэй болгож, аз жаргалтай уншиж, эрүүл саруул өсөж торнихыг уриалж, бүх нийгмээрээ  уншиж, унших дуртай, сайн унших, шилдэг ном унших сайн сайхан уур амьсгалыг бүрдүүлнэ гэдэгт найдаж байна.

         Уншлагын үр өгөөжийг дэлгэрүүлнэ

    "Бид илүү их уншихыг дэмжиж, ном эрдмийн хишигт нийгэм байгуулах ёстой." Хятадын Ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпин нийт иргэдийн ном уншлагыг ихээхэн хүндэтгэн үзэж, суралцах хэвшил бүхий нийгмийн бүтээн байгуулалтыг идэвхтэй дэмжиж байна.

Дөрөвдүгээр сард Бээжин хотод хаврын урин дулаан цаг. Шүнь-И  Вэньюй голын эрэг дээрх Шиньхуа номын дэлгүүрт дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн уншигчид ном уншлагын баялаг сайхан байдал болон байгалийн цэвэр ариун амьсгалыг амталж, "Номын дотор болон гаднах" үзэсгэлэнт байдлыг чимээгүйхэн таашаана.

- Бээжингийн номын дэлгүүрүүдийн тусгай дэмжлэгийн сангаас ашиг тус хүртэж, соёлын цогц орон зайг бий болгохын тулд паркын нөөц бололцоонд түшиглэсний улмаас интернетээр алдаршиж хүмүүсийн заавал зочилдог газар болсон юм. Бид мэргэшсэн лекц унших, уншигчдын уулзалт, эцэг эх-хүүхдийн түүх үлгэр ярих уулзалт зэрэг онлайн болон оффлайн уншлагын олон үйл ажиллагааг төлөвлөн зохион байгуулж, улам олон хүн ном унших, ном худалдан авахаар ирж байна! Шүнь-И Шинхуа номын дэлгүүрийн компаний ерөнхий менежер Жан Шюмэй ярьлаа.

- Тариалангийн ид завгүй улиралд хөдөө аж ахуйн материал зараад завгүй болдог. Харин тариалангийн  бус улирлаар ном уншихад өдөр хоногууд маш сэтгэл хангалуун байдаг!" 2017 оны Дэлхийн номын уншлагын өдөр, Юньнань мужийн Аньнин хотын Чинлон гудамж дахь тосгоны иргэн Ли Гүйжигийн гэрийн үүдэнд Юньнань мужийн анхны “Нутаг номын хүрээлэн” баригдаж дууслаа. Энэ нь жилийн турш тосгоны оршин суугчдад 5000 орчим номоор үнэгүй хангаж, тосгоны оршин суугчдын "Аж ахуй эрхлэх, ном унших" замыг гэрэлтүүлжээ.

- Өмнө нь ном авах хэрэг гарвал хотын номын дэлгүүр рүү л явж байж авдаг. Тэр нь 60 гаруй километрийн зайтай. Харин одоо үүдэнд нь номын хүрээлэнтэй боллоо. Хүн бүр цаг зав гармагц номын хүрээлэн рүү гүйдэг болжээ. Номон дотор олон асуудлыг шийдэх арга зам байдаг юм. Ли Гүйжи болон тосгоны оршин суугчид, тариалангаа тарьж, ном уншиж л байдаг бол "баян халаас" илүүтэй "толгойдоо баян" байх  бөгөөд хөдөөгийн сэргэн мандах зам улам өргөн болно гэж хэлж байлаа.

Зүүн эргээс баруун хязгаар хүртэл, хойд туйлын бүсээс өмнөд бүс нутгийн арлууд хүртэл Хятад улсын хэмжээнд 3300 орчим нийтийн номын сан, 100 мянга гаруй номын дэлгүүр, хөдөөгийн 587 мянган номын дэлгүүрүүд уншлагын үр өгөөжийг тарьж, соёл иргэншил, ёс заншлыг дээдлэн хөгжүүлсэн гэр орныг буй болгосон байна.

Ном уншлага Хятадын өнцөг булан бүрт дэлгэрч, Хятадын үндэстний их сэргэн мандалт хэмээх хятадын мөрөөдлийг биелүүлэхэд эрч хүч, соёлын дэмжлэг үзүүлж байна. 

     Уншлагын уур амьсгалыг бий болгоно

- Бүх нийгмээрээ ном уншлагад оролцож, унших дуртай, сайн уншдаг, шилдэг ном уншдаг байх эрч хүчтэй уур амьсгалыг бүрдүүлнэ гэдэгт би найдаж байна гэж Ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпин нийт ард түмний ном уншлагыг гүнзгийрүүлэн хөгжүүлэх "Номын хишигт Хятад улс" бүтээн байгуулалтад өндөр найдлага тавьсан байдаг.

Үдээс хойших нар Ханжөү Линпин ухаалаг номын санг гэрэлтүүлж, Ханжөү хотын иргэн Ли Жяньжү хүүхдүүдтэйгээ хамт ном уншлагын сайхан цагийг өнгөрөөдөг байна.

- Номын сан манай гэртэй маш ойрхон, хүүхдүүдтэй хамт ном унших нь хүүхдийн сайн ном унших, унших дуртай хэвшлийг хөгжүүлэх явдал юм гэж тэрээр хэлэв.

Энэхүү ухаалаг номын санд ном унших, интернетээр ном сонсох зэрэг олон ухаалаг үйлчилгээ уншигчдыг тав тухтай нөхцөлөөр хангаж, уламжлалт номын тавиурууд ч ухаалаг үйл ажиллагааг бодитоор хийсэн байна. Номын нэрийг үзүүлэн дэлгэц дээр оруулахаар ном байгаа тавиурын давхар нь тэр даруй цэнхэр үзүүлэлтээр гэрэлтэнэ.

- Өдөрт дунджаар 5-6 зуун хүн энд ирж, ном зээлэн авч уншдаг. Ном зээлийн хэмжээ сард дунджаар 15 мянгад хүрдэг. Бид 20:30 цагт ажил тарсан ч зарим уншигч явах дургүй байдаг тул хажуугийнхаа '24 цагийн номын сан' руу нүүсэн гэж Куратор Баодан хэлж байлаа.

Дэнлүүний баярын эхэнд Ханжөү хотын Шанчэн дүүргийн Пэнбү гудамжны Ян Лиүжүнь сууринд байрлах "Он цаг номын баар" номын хорхойтнуудын зохион байгуулсан "Шүүмжлэл номын уншлага" сэдэвт ном уншлагын хэлэлцүүлэг зохион байгууллаа. Одоогийн байдлаар ийм ном уншлагын 50 орчим ном уншлагын клуб зохион байгуулагдаад байна. "Бодол санаагаа номын найзуудтайгаа хуваалцах нь хамтдаа уншихын хамгийн агуу баяр баясгалан юм. Ирээдүйд бид бусад сонгодог номуудыг үргэлжлүүлэн унших болно гэж уншлагын клубыг үүсгэн байгуулагч, тэтгэвэрт гарсан иргэн Цюй Юэ хэлж байлаа.

2022 оны 08-р сард Гуандун мужийн олон газарт Наньгүөгийн номын баярыг зохион байгуулж, нийт 373 номын дэлгүүр, номын сан, соёлын төв, хөдөө орон нутгийн номын дэлгүүрүүд салбар танхимуудыг байгуулж, нийт 660,000 тэгш дөрвөлжин метр талбай бүхий номын үзэсгэлэн худалдаа зохион байгуулж, номын үзэсгэлэн яармагийн хүчин чадлыг өргөжүүлэх ажлыг хамтран зохион байгуулжээ.

2022 оны 11-р сард Шанхайн номын үзэсгэлэн нь "насанд хүрсэн ёслол" болох 18 жилийн ойг тэмдэглэж, 5 өдрийн дотор 100 шахам гайхамшигтай онлайн болон оффлайн үйл ажиллагаа зохион байгуулж, шинэ ном гаргах, соёлын лекц унших, урлагийн тоглолт зэргийг хамарсан байна.

2023 оны 02-р сард уянгалаг сайхан ном уншихын дашрамд Хятадын 12 дахь удаагийн ном уншлагын ёслол ?Бээжингийн уншлагын улирал эхэллээ. "Номын цагаан буян Бээжинг гэрэлтүүлж, Шинэ эринийг магтан дуулъя" сэдвээр гэр бүл, хороолол, байгууллага, аж ахуйн нэгжийн төлөөлөгчид ном уншлагын ойлголтоо хуваалцлаа.

Статистик мэдээллээр сүүлийн жилүүдэд Хятад улсын шяний түвшингээс дээш хотуудын 80 хувь нь үндэсний уншлагын үйл ажиллагаа явуулж байна. "Хятадын сайн ном" жил бүрийн баяр, "Шинэ эриний хөдөөгийн уншлагын улирал" зэрэг уншлагын үйл ажиллагаа үргэлжлэн явагдаж, олон нийтийн ном унших идэвхийг хөгжөөж, "Алдартны ул мөрөөр", "Хятадын ном унших түмэн газрын аян", "Бүх ардын уншлагад зориулсан улаан буйдан" зэрэг брэндийн төслүүд үндэсний ном уншлагыг гүнзгийрүүлэн хөгжүүлэхийг дэмжин ажиллаж байна.

          Оюун ухааны эрч хүчийг хөгжүүлнэ

 Ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпин “Эрт цагаас эхлэн Хятад үндэстэн уншихыг дэмжиж, мэдлэг, чин сэтгэл, зөв шударга байдалд анхаарал хандуулж, хятад үндэстний нугарашгүй оюун сэтгэлгээг өвлөн авч, хятад үндэстний өөртөө итгэх итгэл, өөрийгөө хөгжүүлэх зан чанарыг төлөвшүүлж ирсэн" , "Олон түмэн ном  унших тусам үндэсний сэтгэлгээ маань улам бүр зузаарна" гэж онцлон тэмдэглэсэн байна.

“Уншигч” сэтгүүлийн ерөнхий редакторын орлогч Чэнь Тяньжү:

- Одоо Шяоюй  их сургуулиа төгсөөд хятад хэлний багш болсон болохоор маш их баяртай байна. Шяоюйн хувьд ном уншлага нь түүний ертөнцийг гэрэлтүүлж, баяжуулдаг гэж үргэлж хэлж байсан. Шяоюйгийн үлгэр түүхээс ном унших нь намрын хураар ундаалах мэт оюун ухааныг гэгээрүүлж, хүмүүст хүчирхэг эрч хүчийг авчрахтай адил гэдгийг надад гэрчилсэн гэж хэлэв.

Унших нь хувь хүний өсөлт төдийгүй улс орон, ард түмний ирээдүйтэй холбогдох  юм. 03-р сарын 28-нд Үндэсний оюутан залуусын ном унших үйл ажиллагаа болон Үндэсний ухаалаг боловсролын уншлагын платформын нээлтийн ёслол дээр Чинхуа бага сургуулийн сурагч Лин Юэчэн уншихдаа эх орны хүсэн хүлээсэн дүр төрх болох гэж хичээн номноос хүртсэн өөрийн өсөлтийн түүхийг хуваалцаж, ном уншлагын ажиллагааг өсөлт, хөгжил дэвшлийн гүүр, холбоос болгох санаачилгыг сурагчдад зориулан орон даяар гаргасан байна.

Эрт үеэс хятадууд "Арван мянган ном уншиж, хэдэн мянган км зам туулах"-ыг дэмждэг байжээ. Өнөө үед дижиталчлалын далавчин дээр мордож, ном унших нь илүү олон янзын, хялбар сонголт болж, "гарт орсон нэг ном"-оос "арван мянган боть бүхий нэг дэлгэц" рүү үсрэнгүй үсрэлтийг буй болгож, энэ нь хүмүүсийн унших туршлага, оюун санаа болон соёлын амьдралыг ихээхэн баяжуулж байна.

"Ёнлэ их ёслол"-ыг онлайн дээр гаргалаа! Энэ оны 02-р сард "Ёнлэ их ёслол" өндөр нарийвчлалтай зургийн мэдээллийн санг Хятадын Үндэсний төв номын санд албан ёсоор гаргасан байна. Мин гүрний Ёнлэгийн үед бичигдсэн  "Ёнлэ их ёслол"-ыг уншигчид "Үүлэн" тавцан дээр ойлгож болохуйц болжээ. Орчин үеийн шинжлэх ухаан, технологийн арга хэрэгслийг хэрэгжүүлснээр нэгэн цагт халагдсан сонгодог бүтээлүүдийг "амьд" болгосон юм.

Үндэсний соёлын дижиталчлалын стратегийг гүнзгийрүүлэн хэрэгжүүлснээр соёлын чанартай бүтээгдэхүүний хангамж улам бүр олширч, нийт ард түмний унших чадвар тасралтгүй дээшилж байна. Судалгааны дүнгээс харахад 2021 онд Хятадад насанд хүрсэн иргэдийн нийт уншлагын хэмжээ 81.6 хувь байж, цаасан ном, электрон номын нэг хүнд ногдох уншлага үргэлжлэн нэмэгдэж, уншлагын тоо ихээхэн нэмэгдсэн байна.

Хамгийн гол нь ном унших нь алс холын ирээдүйтэй. Нийт ард түмэнд зориулсан уншлага нь цагийн удаанд оюун ухааны эрч хүчийг хөгжүүлж, гэгээн саруул замыг гэрэлтүүлнэ. Урт удаан хугацааны турш ном унших явцад хятад соёл иргэншлийг өвлөн авч, соёлын итгэлийг бэхжүүлж, оюуны эрч хүчийг өдөөж байдаг.

Найруулагч: Ш.ЦОГЗОЛМАА
Эх сурвалж : СЛМ
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл