solongonews
Ли Кэчян Камбожийн тэргүүн сайд Хон Сентэй уулзав
2018-10-19 21:26
Ли Кэчян Камбожийн тэргүүн сайд Хон Сентэй уулзав.

БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайд Ли Кэчян, Камбожийн тэргүүн сайд Хонсен нар энэ сарын 18-ы өдөр Брюссельд уулзлаа.

Ли Кэчян илэрхийлэхдээ, “Хятад-Камбожийн найрамдалт харилцааны урт удаан уламжлалтай юм. Саяхан Ши Жиньпин дарга, Сихамони хаан болон хатан Монера нар уулзсан. Хятад улс нь Камбожтой уламжлалт найрамдалт харилцааг үргэлжлэн бэхжүүлэн, бүх салбарын хамтын ажиллагааг гүнзгийрүүлж, хоёр улсын ард түмэнд илүү бодиттой ашгийг авч ирэхэд бэлэн байна. Камбожийн ард түмэн улс орныхоо нөхцөлд тохирсон хөгжлийн замаа сонгож, улс орноо тогтвортой байлган, эдийн засгаа хөгжүүлж, ард иргэдийнхээ амьжиргааг үргэлжлэн сайжруулахыг Хятад улс дэмжинэ” гэжээ.

Мөн тэрээр онцлохдоо, “Хятад, Камбож хөгжлийн стратегиа идэвхтэй холбож, хоёр талын худалдааны худалдааны цар хүрээг өргөжүүлэн тэлэх ёстой. Камбожийн хөдөө аж ахуйн чанартай бүтээгдэхүүнийг импортолж, Хятадын аж ахуйн нэгж Камбожид хөрөнгө оруулах замаар харилцан ашигтай, хамтдаа хожиход Хятадын тал бэлэн байна. Камбож улс нь дараагийн Ази, Европын тэргүүн нарын уулзалтыг зохион байгуулахыг Хятадын тал дэмжиж ажиллана” гэжээ.

Хун Сен илэрхийлэхдээ, “эрхэм Ерөнхий сайд та энэ жилийн эхэнд Камбожид айлчлахын зэрэгцээ хамтдаа Минжар-Меконг мөрний хамтын ажиллагааны тэргүүн нарын уулзалт даргалан, Камбож-Хятадын харилцаа болонМинжар-Меконг мөрний хамтын ажиллагаанд шинэ түлхэц болсон. Хятад улстай үргэлжлэн харилцан дэмжиж, олон улсын болон бүс нутгийн үйл хэргээр зохицуулалтаа эрчимжүүлэн, эдийн засаг, худалдаа, хөдөө аж ахуй зэрэг салбарын ажил хэрэгч хамтын ажиллагаагаа өргөжүүлэхэд Камбожийн тал бэлэн байна. Хятадын аж ахуйн нэгжүүд Камбожид ирж хөрөнгө оруулахыг урьж байна. Бид Ази, Европын тэргүүн нарын дараагийн уулзалтыг зохион байгуулахад Хятадтай зөвшилцөл, зохицуулалтаа эрчимжүүлж ажиллах болно гэжээ.

Ван И, Хэ Лифэнь нар уулзалтад оролцлоо.

Найруулагч: Bandi
Эх сурвалж : Синьхуа сайт
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл