solongonews
Ши Жиньпин, Ким Жон Ун нарын уулзалтыг өндрөөр үнэлэв
2018-05-09 10:54
Ши Жиньпин, Ким Жон Ун нарын уулзалтыг өндрөөр үнэлэв

БНАСАУ-ын дээд удирдагч Ким Жон Ун, ХКН-ын Төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга, Хятад улсын дарга Ши Жиньпинтэй 07-08-нд  БНХАУ-ын Далянь хотноо уулзсан тухай  мэдээг 08-нд БНАСАУ-ын Төв телевиз мэдээлж, Ким Жон Ун,  Ши Жиньпин нар дахин уулзалт хийснийг өндрөөр үнэлэн, энэ удаагийн уулзалт  БНАСАУ, БНХАУ-ын найрсаг харилцааг улам хөгжүүлэхэд чухал боломж нээлээ хэмээн  мэдээлжээ.
Мэдээлэлд Ши Жиньпин, Ким Жон Ун  нарын уулзалтын бүх явцыг дэлгэрэнгүй танилцуулж, хэлэлцээ чин үнэнч, итгэлцсэн,  найрсаг, таатай нөхцөлд болсон хэмээн онцолжээ.
Мэдэгдэлд, БНАСАУ, БНХАУ-ын удирдагчдын энэ удаагийн уулзалт хоёр  нам, хоёр орон хоорондын харилцаанд нээгдсэн шинэ үед болж байна. Энэ түүхэн  уулзалт хоёр талын дээд зиндааны хэлхээ холбоо, уламжлалыг үргэлжлүүлж, шинэ  эриний шаардлагын дагуу хоёр нам, хоёр орны стратегийн сонголт болсон хоёр орны  найрсаг харилцааны чухал боломжийг улам хөгжүүлж, БНАСАУ, БНХАУ-ын найрамдал  шинэ эрин үеийн шаардлага ёсоор улам бэхжин хөгжих болно хэмээн онцолсон байна.  

 

Найруулагч: ЧҮНЬ ЯНЬ
Эх сурвалж : mongol.cri.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл